UNCCD COP17 – 12 дахь өдөр
-
28 August 2026
-
Media advisory
Хаалтын өдөр
2026 оны 8 дугаар сарын 28-ны Баасан гарагт Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган (COP17) эцсийн шийдвэрүүд болон тайлангуудаа баталснаар хоёр долоо хоног үргэлжилсэн бага хурал өндөрлөнө.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНД ЗОРИУЛСАН ГОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА
COP17 Хаалтын хэвлэлийн бага хурал
Хэзээ: 17:00
Хаана: Хэвлэлийн бага хурлын танхим
Илтгэгчид:
- Яасмин Фоуад (UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга)
- Батмөнхийн Батцэцэг (COP17-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд)
Сэтгүүлчдийг COP17-ийн үр дүн, гол шийдвэрүүд болон хурлын талаарх дүгнэлтүүдийг танилцуулах хаалтын хэвлэлийн бага хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дагалдах арга хэмжээнүүд:
Өдрийн турш зохион байгуулагдах дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, санхүүжилт, ганг тэсвэрлэх чадвар, газар эзэмшил, хөрсний эрүүл мэнд болон газар, усны уялдаа холбооны асуудлыг хэлэлцэнэ.
Бүрэн хуваарь болон хамгийн сүүлийн үеийн мэдээллийг КОП17-ын албан ёсны хөтөлбөрөөс үзнэ үү.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ
- КОП17-ын хөтөлбөр
- UNCCD КОП17-ын цахим хуудас
- Зохион байгуулагч орны цахим хуудас
- UNCCD Action Dome цахим хуудас
- UN WebTV – НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр шууд орчуулгатай нэгдсэн хуралдааны гол хэсгүүдийн шууд дамжуулалт
- UNCCD КОП17-ын визуал материал болон брэндингийн эх сурвалж
- Earth Negotiations Bulletin – өдөр тутмын сурвалжилга, гэрэл зураг, дүн шинжилгээ
Хэвлэл мэдээллийн лавлагаа болон ярилцлагын хүсэлт: UNCCD-ийн Хэвлэлийн алба: press [at] unccd.int (press[at]unccd[dot]int)
Publications
Strong, sustainable, and resilient urban-rural linkages are central to efforts to combat land degradation, reduce out-migration, and achieve other sustainable development…