Latest news & stories

Keyword

Filter by

Date

Category

Tags

Topics

Year

Газрын нөхөн сэргээлт, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх дэлхийн үйл ажиллагааг эрчимжүүлэх НҮБ-ын бага хурал Монгол Улсад эхэллээ

Газрын доройтол, ган, усны хомсдол нь хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, тогтвортой хөгжилд улам бүр эрсдэл учруулж буй энэ үед UNCCD COP17 нь эрүүл, үржил шимт газрыг хүний сайн сайхан амьдрал, хөгжил цэцэглэлтийн үндэс хэмээн онцлон авч үзнэ.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал 197 Тал, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага, хувийн хэвшил болон газрын нөөцийг хамгаалан ашиглагчдыг төлөөлсөн төлөөлөгчид 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо чуулна.Газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь COP17 -ын тэргүүлэх зорилтуудын нэг байна.Улс орнуудын Засгийн газрууд ган гачигт тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, тогтвортой хөдөө аж ахуй, хөрс хамгаалал, газрын нөхөн сэргээлт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой шийдвэр гаргаж, ахиц дэвшилд хүрэхээр ажиллаж байна.Улаанбаатар хот, Монгол Улс, 2026 оны 8 дугаар сарын 17 Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын  Бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо нээлтээ хийж, 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчид хуран чууллаа.Ирэх хоёр долоо хоногт Засгийн газрууд, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид болон иргэний нийгмийн байгууллагууд газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бодит шийдлүүдийг хэрэгжүүлэх, шинэ түншлэл бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.Үүний зэрэгцээ Талууд ган, бэлчээрийн тогтвортой менежмент, хөдөө аж ахуйн газар, хөрс хамгаалал, санхүүжилт болон нөөцийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх, мөн Конвенцын цаашдын стратегийн чиглэлийг тодорхойлох асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргана.Улс орнууд газрын доройтол, усны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэж буй эрсдэлтэй тулгарч буй энэ үед UNCCD-ийн COP17 -оос гарах шийдвэр, түншлэл, санаачилгууд нь ирэх жилүүдэд газрын тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно.Газрын доройтол, ган, цөлжилт нь дэлхийн эдийн засагт жил бүр ойролцоогоор 900 тэрбум ам.долларын хохирол учруулж, дэлхийн нийт газрын 40 хүртэлх хувь, 3.2 тэрбум хүний амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. 2000 оноос хойш гангийн давтамж гуравны нэг орчмоор нэмэгдэж, өдгөө жил бүр дор хаяж 300 тэрбум ам.долларын эдийн засгийн хохирол учруулж байна.2026 онд болох Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлуудаас хамгийн түрүүнд, биологийн олон янз байдал болон уур амьсгалын өөрчлөлтийн COP-уудаас өмнө зохион байгуулагдаж буй COP17 нь Риогийн конвенцуудын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал боломж юм. Түүнчлэн газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнс, усны аюулгүй байдлын харилцан уялдаатай сорилтуудыг шийдвэрлэх, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бодит үйл ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болно.Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал: “COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм. Тиймээс Монгол Улс энэ бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна. Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье. Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая. Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё. Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая. Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая. Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе.” Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын  Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хэлэхдээ: “Газрын доройтол, ган цөлжилт нь алс холын байгаль орчны асуудал байхаа хэдийнэ больсон. Эдгээр нь бидний үйлдвэрлэж буй хүнс, амьдралын эх ус, эдийн засгийн тэсвэрлэх чадавх, иргэдийн аюулгүй ирээдүйгээ бүтээх боломжид шууд нөлөөлж байна. Эрүүл газар бол эрүүл хүнсний тогтолцоо, тэсвэртэй эдийн засаг, тогтвортой нийгмийн үндэс юм.Тиймээс COP17 хэрэгжилтэд чиглэх ёстой. Дэлхийд шийдэл дутагдаагүй, харин тэдгээрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь гол сорилт болж байна. Улаанбаатар хотод амлалтаас газар дээрх бодит, хэмжигдэхүйц үр дүнд шилжихэд шаардлагатай улс төрийн манлайлал, хөрөнгө оруулалт, түншлэлийг дайчлах ёстой. Газрыг нөхөн сэргээх нь зөвхөн байгаль орчны өмнө хүлээсэн үүрэг биш, харин хүн, тогтвортой байдал, тэсвэрлэх чадавхад хийж буй хөрөнгө оруулалт юм.Олон талт хамтын ажиллагаа сорилттой тулгарч буй энэ үед COP17 нь улс орнууд хамтран ажиллаж, хүмүүсийн амьдралыг сайжруулах бодит шийдлүүдийг хэрэгжүүлж чадна гэдгийг харуулах боломж мөн. Бидний амжилтыг зөвхөн гаргасан шийдвэрээр бус, тэдгээр шийдвэр нь дэлхийн улс орнуудын иргэд, эдийн засаг, газар нутагт ямар бодит өөрчлөлт авчирснаар хэмжинэ. Түүнчлэн газрын доройтлоос урьдчилан сэргийлэхийн тулд газрын асуудлыг хөгжлийн шинэ салбаруудын бодлого, үйл ажиллагаанд хэр зэрэг тусган хэрэгжүүлж чадсанаар бидний амжилт хэмжигдэх болно.”Монгол Улсын Гадаад харилцааны сайд, UNCCD COP17-ын Ерөнхийлөгч Б.Батцэцэг хэлэхдээ: “Монгол Улсын хувьд газар нутаг бол ард түмэн, амьжиргаа, ирээдүйгээс маань салшгүй зүйл. Нүүдлийн мал аж ахуй нийгэм, эдийн засгийн амьдралын салшгүй хэсэг хэвээр байгаа манай орны хувьд газрын доройтол, ган, зуд нь иргэд, олон нийтийн амьдралд улам бүр эрсдэл учруулж байна. Тиймээс газрын эрүүл байдал нь хүмүүсийн амьдралд шууд нөлөөлдгийг бид сайн мэднэ.COP17-ыг эх орондоо зохион байгуулах нь бидний хувьд хариуцлага төдийгүй хуурай бүс нутгийн улс орнууд болон бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг иргэд, олон нийтийн туршлага, дуу хоолойг дэлхийн хэлэлцүүлгийн төвд авчрах боломж юм. Монгол Улс бүх Талуудтай хамтран Улаанбаатарыг улс орнууд эрүүл газар, илүү тэсвэртэй бэлчээр, түүнээс амьжиргаагаа залгуулдаг хүмүүсийн илүү баталгаатай ирээдүйн төлөө бодит шийдлүүдийн хүрээнд нэгдэн ажиллах талбар болгохын төлөө ажиллана.”Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, UNCCD COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ: "Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлээ бүрэн хангаж, дэлхийн улс орнуудын төлөөлөгчид, зочдоо хүлээн авч байна.Цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчин төдийгүй хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн амьжиргаатай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт болоод байна. Иймээс COP17 нь улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, бодит шийдэлд хүрэх чухал индэр байх болно.Монгол Улс зохион байгуулагч орны хувьд харилцан ойлголцол, зөвшилцөлд суурилсан яриа хэлэлцээг дэмжиж, бүх талын оролцоог хангахад анхаарч ажиллана.COP17-ын үр дүн зөвхөн баримт бичгээр хязгаарлагдах бус, газрын доройтлыг бууруулах, бэлчээр, хөрсөө хамгаалах, цөлжилттэй тэмцэх бодит ажил, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд шилжих учиртай. Үүнд төр, хувийн хэвшил, олон улсын болон санхүүгийн байгууллагуудын оролцоо чухал. COP17 нь улс орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, дэлхийн хүчин чармайлтыг эрчимжүүлэх чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна.Ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхЭр-Рияд хотноо болсон COP16-ын ахиц дэвшилд тулгуурлан COP17-ын үеэр Засгийн газрууд гангийн талаарх дэлхийн бодлогын хүрээний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ улс орнуудын гангийн төлөвлөгөөг бодит үйл ажиллагаа болгоход шаардлагатай арга хэрэгсэл, түншлэл, санхүүжилтийн механизмыг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Талууд гангийн бэлэн байдлыг сайжруулах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, эмзэг байдлын үнэлгээг боловсронгуй болгох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хэлэлцэнэ.Өнөөдрийн байдлаар 70 гаруй улс гангийн төлөвлөгөө боловсруулаад байна. 2013 онд ердөө гуравхан улс ийм төлөвлөгөөтэй байсантай харьцуулахад энэ нь мэдэгдэхүйц ахиц бөгөөд ганг хүмүүнлэгийн болон эдийн засгийн хямрал болсны дараа бус, урьдчилан сэргийлэх зарчмаар удирдах шаардлагатай гэсэн ойлголт дэлхий нийтэд бэхжиж буйг харуулж байна.Ганд тэсвэрлэх чадавхад оруулсан нэг ам.доллар тутмын хөрөнгө оруулалт 10 ам.доллар хүртэлх өгөөж бий болгодог бөгөөд байгальд суурилсан зарим шийдэл нь зарцуулсан зардлаасаа 27 дахин их үр өгөөж өгдөг. COP17-ын үеэр улс орнуудын гангийн бэлэн байдал, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн шинэ арга хэрэгсэл, түншлэлүүдийг танилцуулна. Үүнд Эр-Риядын Ганд тэсвэрлэх чадавхын дэлхийн түншлэл, Ганд тэсвэрлэх чадавхын хөрөнгө оруулалтын сан, Олон улсын ганд тэсвэрлэх чадавхын ажиглалтын төв болон бусад холбогдох хөтөлбөр, төслийн хүрээнд шинээр зарлах арга хэмжээ, санаачилгууд багтана.Олон тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүүг нөхөхГазрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхад чиглэсэн төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь COP17-ын тэргүүлэх зорилтуудын нэг байна. Газрын доройтол, гантай тэмцэхэд жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.доллар шаардлагатай ч одоогийн хөрөнгө оруулалт ердөө 77 тэрбум ам.доллар орчим . Энэ нь жил бүр 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүү үүсгэж байна гэсэн үг.  Эрүүл газар найдвартай усан хангамжаас ихээхэн хамааралтай ч дэлхийн газрын нөхөн сэргээлт, ган гачигт тэсвэрлэх чадавхын санхүүжилтийн ердөө зургаан орчим хувийг хувийн хэвшил одоогоор бүрдүүлж байна. Төрийн эх үүсвэр дангаараа энэ зөрүүг нөхөх боломж хязгаарлагдмал тул засгийн газрууд, хөгжлийн банкууд, бизнесүүд, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай. COP17 нь санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг нээх, газрын тогтвортой менежментийн урамшууллыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, бүс нутгийн болон үндэсний түвшинд өгсөн одоогийн амлалтуудыг үр дүнтэй ашиглах шинэ арга хэрэгслийг хэлэлцэх замаар төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхын зорилготой илүү сайн уялдуулах арга замыг судална. Мөн газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхад хувийн хэвшлийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэх зорилготой Business4Land зэрэг санаачилгын ахиц дэвшлийг танилцуулна.8 дугаар сарын 24-нд болох Business for Land Forum нь нөхөн сэргэх ландшафтад чиглэсэн хувийн хэвшлийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр засгийн газар, бизнес, хөрөнгө оруулагчдыг нэгтгэнэ. Нөхөн сэргэх ландшафтын үйл ажиллагааны хөтөлбөрт оролцогч байгууллагууд 210 сая гаруй га талбайд 9 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулах үүрэг амлалт хэдийнэ авсан бөгөөд нэмэлт хөрөнгө оруулалтыг нээхэд чиглэсэн бодлогын шинэ зөвлөмжүүдийг COP17-д танилцуулна.Бэлчээрийн асуудал хэлэлцүүлгийн төвдБэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд зохион байгуулагдах COP17 нь дэлхийн хамгийн өргөн тархсан атлаа анхаарлын гадна үлддэг экосистемүүдийн нэг болох бэлчээрийг олон улсын хэлэлцүүлгийн төвд авчирна.Бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмждэг бөгөөд тэдний дунд бэлчээрийг олон мянган жилийн турш хамгаалан ашиглаж ирсэн 500 сая орчим малчин бий. Бэлчээр нь дэлхийн хүнсний зургааны нэгийг үйлдвэрлэж, малын тэжээлийн 70 орчим хувийг хангадаг. Бэлчээр нь зөвхөн мал бэлчээх газар бус, дэлхийн хуурай бүс нутгийн хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадавх, амьжиргааны үндэс болсон стратегийн экосистем юм. Гэвч дэлхийн бэлчээрийн тал хүртэлх хувь нь хэдийн доройтсон, эсвэл эрсдэлд орсон бөгөөд 78 хувь нь ган, уур амьсгалын өөрчлөлт, газрын тогтворгүй ашиглалтын дарамт нэмэгдэж буй хуурай бүс нутагт оршдог.Засгийн газрууд бэлчээр болон малчдын талаарх бодлогын шинэ хүрээг хэлэлцэж, бэлчээрийн тогтвортой менежментэд урт хугацааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг бэхжүүлэх зорилготой дэлхийн түншлэл болох Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг эхлүүлэх төлөвтэй байна.COP17-ын нээлт нь Евразийг дамнан олон улсаар аялж, засгийн газар, эрдэмтэд, малчид, орон нутгийн иргэд, залуучуудыг нэгтгэн мэдлэг солилцож, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадавхын бодит арга туршлагыг танилцуулсан UNCCD-ийн “Торгоны замын жингийн цуваа”-ны аялал өндөрлөж буйг илэрхийлнэ. Түүхэн Торгоны замын дагуу аялсан цуваа нөхөн сэргээлтийн төслүүд болон малчин нийгэмлэгүүдээр зочилж, доройтсон газрыг сэргээж буй хүмүүсийн туршлага, бодит шийдлүүдийг онцолсон. COP17-ын өмнө Монгол Улсад ирсэн нь орон нутгийн үйл ажиллагааг Улаанбаатар хотноо эхлэх дэлхийн хэлэлцээтэй бэлгэдлийн хувьд холбож, “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн тэргүүлэх санаачилгуудын нэг болж байна.Эр-Риядаас Улаанбаатар хүртэлCOP17 нь Эр-Рияд хотноо болсон COP16-ын үр дүн болон түүнээс хойш ганд тэсвэрлэх чадавх, газрын тогтвортой менежмент, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцооны чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр хэрэгжүүлсэн ажлуудад тулгуурлана.Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн Байгаль орчны дэд сайд, UNCCD COP16-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Осама Факеха хэлэхдээ: “Эр-Рияд хотноо болсон COP16 нь газрын доройтол, гантай тэмцэх талаарх дэлхий нийтийн ойлголт, үйл ажиллагааны эрмэлзэлд түүхэн эргэлтийн цэг болсон. Дэлхий нийт Эр-Риядаас зөвхөн илүү олон амлалттай бус, илүү өргөн түншлэл, илүү их хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны илүү хүчтэй эрчтэй гарсан.Эр-Риядын үйл ажиллагааны хөтөлбөр COP16-ын үеэр 35 санаачилгатай эхэлж байсан бол өдгөө 100 гаруй санаачилгыг хамарч байна. Эр-Риядын Ганд тэсвэрлэх чадавхын дэлхийн түншлэлээр дамжуулан ганд урьдчилан бэлтгэж, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх илүү хүчтэй амлалт, Business for Land санаачилгаар дамжуулан хувийн хэвшлийн илүү өргөн оролцоог бий болгож чадлаа.Эдгээр түншлэлийн хүрээнд бид зорилго, амлалтыг бодит хэрэгжилт болгохын төлөө Засгийн газрууд, санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийг нэгтгэсэн дэлхийн хамтын ажиллагааг бий болгосон. COP-ын Ерөнхийлөгчийн үүргийг Монгол Улсад шилжүүлэхдээ бид COP17-ын Ерөнхийлөгч болон бүх түнштэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, COP16-аар бий болсон дэлхийн эрч хүчийг хадгалж, улам нэмэгдүүлэн илүү сайн ирээдүйг бүтээх болно.”Ган, бэлчээрийн асуудлаас гадна Засгийн газрууд Конвенцын ирээдүйн стратегийн хүрээ, хөдөө аж ахуйн газар болон хөрсний талаарх шинжлэх ухааны зөвлөмж, уугуул болон орон нутгийн иргэд, залуучууд, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн конвенцуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, Конвенцын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэнэ.Хэлэлцээнээс бодит үйл ажиллагаанд: Албан ёсны хэлэлцээний зэрэгцээ COP17-ын үйл ажиллагааны хөтөлбөр нь Засгийн газрууд, олон улсын түншүүд, санхүүгийн байгууллагууд, бизнесүүд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, уугуул иргэд, малчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудыг нэгтгэнэ. Энэ хүрээнд бодит шийдлүүдийг танилцуулах, шинэ санаачилга эхлүүлэх, газар дээрх үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн түншлэлийг бий болгоно.Бага хурлын хоёр дахь долоо хоногт зохион байгуулагдах дөрвөн сэдэвчилсэн өдөр нь хэлэлцээг өндөр түвшний яриа хэлэлцээ, бодит үйл ажиллагаатай уялдуулна.Санхүүгийн өдөр (8 дугаар сарын 24): Газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.Усны өдөр (8 дугаар сарын 25): Ганд тэсвэрлэх чадавх болон газар-усны харилцан хамаарлын чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх.Газар ба хүн төвт өдөр (8 дугаар сарын 26): Газрыг нөхөн сэргээх, тогтвортой удирдахад малчид, уугуул иргэд, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын үүргийг онцлох. Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр (8 дугаар сарын 27): Хүнсний аюулгүй байдал, тэсвэртэй амьжиргааг бэхжүүлэхийн тулд эрүүл хөрс, тогтвортой хүнсний тогтолцоог дэмжих.Бага хурлын өндөр түвшний хэсэгт ганд тэсвэрлэх чадавх, бэлчээрийн тогтвортой менежмент, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилт, хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн ба аюулгүй байдал, элс, шороон шуурга, хувийн хэвшлийн оролцооны асуудлаарх сайд нарын яриа хэлэлцээ болон тусгай арга хэмжээнүүд зохион байгуулагдана.COP17-ын үеэр UNCCD-ийн уугуул иргэдийн бүлэг болон орон нутгийн иргэдийн бүлгийн анхны албан ёсны хуралдаан, мөн Business4Land форум, Залуучуудын форум, Жендерийн бүлгийн уулзалтууд зохион байгуулагдаж, Засгийн газрууд болон оролцогч талуудын хооронд яриа хэлэлцээ өрнүүлэх, шинэ түншлэл бий болгох боломжийг бүрдүүлнэ. COP17-ын хүрээнд Парламентчдын форум болон Хотын дарга нарын форум мөн болно.Бага хурлын үеэр шинжлэх ухаан, бодлогын хэд хэдэн томоохон бүтээлийг танилцуулна. Үүнд:8 дугаар сарын 24: “Бэлчээрийн нөхөн сэргээлтийн эдийн засаг”8 дугаар сарын 25: “Цөлжиж буй дэлхий: Гангийн тоон үзүүлэлт 2026”8 дугаар сарын 26: “Жижиг арлын хөгжиж буй орнуудын газрын төлөв байдлын дэлхийн тойм”8 дугаар сарын 26: “Газрын төлөв байдлын дэлхийн тойм: Төв Азийн сэдэвчилсэн тайлан”8 дугаар сарын 27: “Хөрсний эрүүл мэнд: Бидний суурьт хөрөнгө оруулах бизнесийн үндэслэл”СОР17 8 дугаар сарын 28-нд өндөрлөж, Талууд ирэх жилүүдэд Конвенцын үйл ажиллагааг чиглүүлэх, газрын нөхөн сэргээлт, ганд тэсвэрлэх чадавхын төлөөх дэлхийн үйл ажиллагааны дараагийн үе шатыг тодорхойлох шийдвэрүүдийг батлах төлөвтэй байна.         Редакторуудад зориулсан тэмдэглэлХэвлэл мэдээллийн лавлагаа болон ярилцлагын хүсэлтUNCCD Хэвлэлийн алба: press@unccd.intНээлтийн хэвлэлийн бага хуралОгноо: 2026 оны 8 дугаар сарын 17Цаг: 13:15–14:00Байршил: Press Conference RoomИлтгэгчид:Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-ОчирЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад Монгол Улсын Гадаад харилцааны сайд, COP17-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон Б.Батцэцэг;Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчны дэд сайд, UNCCD КОП16-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Осама Факеха Хэвлэл мэдээллийн эх сурвалжCOP17 хөтөлбөрUNCCD COP17 цахим хуудасЗохион байгуулагч орны цахим хуудасUN WebTV – Нэгдсэн хуралдааны гол хэсгүүдийг НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр синхрон орчуулгатай шууд дамжуулнаUNCCD COP17 визуал материал болон брэндингийн эх сурвалжEarth Negotiations Bulletin (өдөр тутмын мэдээ, гэрэл зураг, дүн шинжилгээ)X, Instagram, LinkedIn болон Facebook платформ дээр @UNCCD хаягийг дагана уу.Үндсэн хаштаг: #COP17MongoliaНэмэлт хаштаг: #UNCCDCOP17, #UNited4LandЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын тухай(UNCCD) нь газрын асуудлаарх дэлхий нийтийн алсын хараа, дуу хоолой юм. Хүн төрөлхтөн болон эх дэлхийн тогтвортой ирээдүйн төлөө газрыг нөхөн сэргээж, зохистой удирдах нийтлэг зорилгын дор Засгийн газрууд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэдийг нэгтгэн ажилладаг.197 Тал нэгдэн орсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь зөвхөн олон улсын гэрээ төдийгүй газрын доройтлын өнөөгийн нөлөөллийг бууруулах, ирээдүйд газрыг хамгаалж, зохистой ашиглах замаар хүн бүрийг хүнс, ус, орон байр, эдийн засгийн боломжоор тэгш, хүртээмжтэй хангахад чиглэсэн олон улсын хамтын үүрэг амлалт юм.

Газрын нөхөн сэргээлт, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх дэлхийн үйл ажиллагааг эрчимжүүлэх НҮБ-ын бага хурал Монгол Улсад эхэллээ
Business4Land at COP17 to strengthen partnerships for regenerative landscapes

Land provides the food we eat, the water we drink and the raw materials that power industries and economies. Yet nearly 40 per cent of the world's land is already degraded, threatening ecosystems, livelihoods and businesses alike.Reversing this trend requires action far beyond governments alone, with the private sector playing an increasingly important role in driving innovation, investment and sustainable land management.This is the vision behind Business for Land (B4L), the UNCCD main vehicle for engaging the private sector in sustainable land and water management. Through partnerships, policy dialogue and sustainable finance, B4L works with companies and financial institutions to help manage the risks associated with land degradation and drought while creating opportunities to restore landscapes, strengthen value chains and build more resilient economies.Building on the record level of private sector participation at the sixteenth session of the Conference of the Parties (COP16) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) in Riyadh, Business for Land will deepen its engagement at UNCCD COP17 in Ulaanbaatar, Mongolia. The Business Land Forum will bring together governments, businesses, investors and development partners to strengthen public-private partnerships and identify practical ways to accelerate investment and action on regenerative landscapes.One of the Forum's key outcomes will be the presentation of a new set of policy recommendations developed by the World Business Council for Sustainable Development (WBCSD), a global, CEO-led organization working with businesses to accelerate the transition to a more sustainable future.At the request of the UNCCD Business for Land initiative, WBCSD led a global consultation involving more than 50 businesses, producers, civil society organizations and ecosystem partners to identify practical policy changes that can unlock investment in regenerative landscapes. Drawing on the experience of businesses across agriculture, forestry, finance, food and manufacturing, the recommendations call for more coherent policy frameworks, stronger public-private collaboration and investment conditions that enable regenerative landscapes to be scaled. The recommendations will be formally presented during the Business for Land Forum on 24 August.“We need a systemic shift in the incentives that drive land use decisions so that sustainable land management becomes the default rather than the exception. I think it is absolutely true that this is an economic necessity and not just an act for the environment,” saidDr. Claudia Hiepe, UNCCD National Focal Point Team, Germany.The recommendations build on months of dialogue between governments and the private sector, including the Public-Private Dialogue on Regenerative Landscapes, co-hosted by the Governments of Germany and Côte d'Ivoire in partnership with WBCSD on 16 July. The dialogue provided an opportunity for governments and businesses to exchange priorities ahead of COP17 and helped shape the recommendations. Through the Action Agenda on Regenerative Landscapes, participating organizations have already committed more than USD 9 billion across over 210 million hectares, demonstrating growing momentum behind private sector action. “Businesses and governments have a shared interest in scaling regenerative landscapes. But achieving this requires trust and collaboration between the public and private sector. Going forward, it’s important that both sectors continue to strengthen their collaboration to co-create country-specific solutions and unlock investment for sustainable land management,” said Emeline Fellus, Senior Director, World Business Council for Sustainable Development.Despite this progress, financing remains one of the greatest challenges. UNCCD estimates that approximately USD 355 billion is needed every year to meet global land restoration and drought resilience commitments, while current investment stands at around USD 77 billion annually. Closing this USD 278 billion gap will require stronger policy frameworks, innovative financial solutions and closer collaboration between governments, businesses and financial institutions. "Restoring land at scale requires more than finance—it requires partnership. Governments create the enabling environment, businesses bring innovation and investment and financial institutions help unlock capital. Business for Land is about bringing these actors together so that ambition is translated into practical action and lasting impact," said Louise Baker, Managing Director of the UNCCD Global Mechanism. Alongside the recommendations, WBCSD has launched a Statement of Support, inviting companies to endorse a shared commitment to regenerative landscapes and closer collaboration with governments. Businesses are encouraged to support the initiative and work with policymakers to adapt and apply the recommendations in ways that respond to national priorities and accelerate investment in sustainable land management. By bringing together governments, businesses and financial institutions, the Business4Land Forum aims to turn growing momentum into practical partnerships that accelerate investment and action on regenerative landscapes. 

Business4Land at COP17 to strengthen partnerships for regenerative landscapes
Su Yiming named UNCCD Sport4Land Champion for Resilience

The Olympic snowboarding champion will mobilize young people and sports audiences to support healthy land, resilient communities and ecosystems. Bonn, Germany, 12 July 2026  — The UNCCD has named Chinese Olympic snowboarding champion Su Yiming its newest Sport4Land Champion for Resilience. The appointment recognizes Su’s inspiring journey, his commitment to empowering young people through sport and his growing leadership in promoting resilience both on and the beyond slopes.  At just 22, Su has already established himself as one of the world’s leading snowboarders. He first captured global attention at the Beijing 2022 Olympic Winter Games, where he won gold in Big Air and silver in Slopestyle, becoming China’s youngest Winter Olympic champion and the country’s first Olympic gold medallist in snowboarding. At Milano Cortina 2026, he reinforced his place among the sport’s elite with another Olympic gold in Slopestyle and bronze in Big Air, demonstrating the resilience and adaptability required to remain at the highest level of the sport. The same determination also shapes Su’s work beyond elite competition. Inspired by his father’s years of volunteer coaching, Su established the Super Sports Foundation to expand access to sports education, support grassroots initiatives and help more young people pursue their ambitions. He also serves as a Special Olympics East Asia Regional Ambassador, reflecting his belief that sport should create opportunities that are inclusive and open to all. Snowboarding exists because of healthy mountain environments. Reliable snowfall, resilient landscapes and thriving ecosystems are not simply the backdrop to the sport, they make it possible. As climate change accelerates land degradation, biodiversity loss and water stress, athletes like Su can help inspire new generations to understand that protecting nature also means protecting the future of sport and the communities that depend on healthy land. For Su, resilience extends beyond athletic performance. It is also about creating opportunities for others and protecting the natural environments that have shaped his journey. Speaking about his appointment, he said: "Protecting the land is protecting the future of every turn we carve, every run we chase and every moment we find freedom on snow. Today, I call on every young person to be a champion for their own corner of the Earth—one small daily act at a time. Let’s turn our love for the outdoors into action that heals the ground beneath us.”Su joins a growing network of Sport4Land Champions using the universal language of sport to raise awareness of land restoration, drought resilience and sustainable land management. Launched during the Paris 2024 Olympic and Paralympic Games, the UNCCD initiative brings together athletes from around the world to inspire action for healthy land and encourage fans to become part of the solution. As Sport4Land Champion for Resilience, Su will work with UNCCD to help engage young people and sports communities in protecting and restoring land. Through advocacy, awareness-raising and public engagement, he will champion the idea that resilience is built not only through perseverance and determination, but also through safeguarding the natural environments that sustain life, livelihoods and sport itself. 

Su Yiming named UNCCD Sport4Land Champion for Resilience
Монгол Улс UNCCD COP17-ын өмнөхөн Торгоны замын цувааг хүлээн авч байна

Улаанбаатар, Монгол Улс, 2026 оны 8 дугаар сарын 7 – Бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны ач холбогдлыг олон улсын хэмжээнд таниулах зорилготой дэлхийн хэмжээний санаачилга болох Торгоны замын цуваа өнөөдөр Монгол Улсад аяллаа эхлүүлж байна. Энэхүү аялал нь 2026 оны 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо эхлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын өмнөхөн Монголд ирж байгаа юм.Олон мянган жилийн турш Монголын тал нутаг нь Евразийг холбосон хүмүүс, бараа бүтээгдэхүүн, үзэл санааны урсгалын гэрч болсоор ирсэн. Монголын түүхэн хамгийн чухал бүс нутгуудын нэг болох Орхоны хөндий нь үе үеийн нүүдэлчин эзэнт гүрнүүдийн улс төр, соёлын төв байж ирсэн бөгөөд үе дамжин өвлөгдсөн мал аж ахуйн соёл нь өнөөдөр ч Монголын онцлогийг тодорхойлсоор байна.Энэ наймдугаар сард энэхүү түүх шинэ хуудсаа нээж байна. UNCCD COP17-ын өмнөхөн Торгоны замын цуваа Евразийг дамнан 6,000 гаруй километр замыг туулсны эцэст Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Замын туршид тус цуваа малчид, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, залуучууд болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, бэлчээрийг нөхөн сэргээх, гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр туршлага, бодит шийдлүүдээ харилцан хуваалцсан юм.. НҮБ-аас зарласан 2026 оны Бэлчээр ба малчдын олон улсын жил (IYRP 2026)-ийг дэмжих зорилгоор UNCCD-ээс санаачлан хэрэгжүүлж буй Торгоны замын цуваа нь эртний Торгоны замын Ази, Европыг холбож байсан хамтын ажиллагааны үзэл санааг сэргээн үргэлжлүүлж байна. Тавдугаар сард Туркээс гараагаа эхэлсэн энэхүү аялал ОХУ, Узбекистан, Казахстан, Киргизстан, БНХАУ-аар дамжин үргэлжилж, газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагуудтай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзжээ. Энэхүү аялал нь бүх түвшний хамтын ажиллагаа, тууштай хүчин чармайлт нь доройтсон газрыг сэргээхэд ямар чухал болохыг тодотгосон юм.UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад хэлэхдээ: Торгоны замын цувааны аяллын туршид бид улс орон, орон нутгийн иргэд өөрсдийн онцлог, соёл, эдийн засаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, сэргээж байгааг харлаа. Аяллын турш хийсэн зогсоол бүр бидэнд нэг энгийн үнэнийг дахин баталсан. Тэр нь газрын нөхөн сэргээлтийн гол цөм нь хүн өөрөө юм. Эдгээр туршлагаас харахад нөхөн сэргээх цорын ганц загвар гэж үгүй. Монгол Улсад COP17-д цуглаж буй энэ үед бидний үүрэг бол орон нутгийн эдгээр туршлагыг дэлхийн хэмжээний бодит үйл ажиллагаа болгон өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр газар нутгийг үе дамжин хамгаалж ирсэн хүмүүст хөрөнгө оруулалт хийх явдал юм.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь хил хязгаараар тусгаарлагдахгүй, бидний хамтын шийдлийг шаардсан сорилт юм. Торгоны замын Караван улс орон бүрийн туршлага, орон нутгийн бодит шийдэл, хүмүүсийн дуу хоолойг нэг замд холбон Монгол Улсад ирж байна. Энэхүү аяллын төгсгөл COP17-ын эхлэлтэй залгаж байгаа нь онцгой утга учиртай. Бид Караваны замд харсан, сонссон туршлагыг Улаанбаатарт бодит амлалт, хамтын ажиллагаа, хэрэгжихүйц шийдэл болгон үргэлжлүүлэхийг зорьж байна.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлэхдээ: Монгол Улс олон зуун жилийн түүхтэй мал аж ахуйн уламжлалтай бөгөөд манай өргөн уудам бэлчээр нутаг үе дамжин нүүдлийн соёлыг маань бүрдүүлж ирсэн. Бэлчээр болон малчдын дэлхий дахинд гүйцэтгэх чухал үүргийг үнэлэн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг ‘Бэлчээр ба малчдын олон улсын жил’ болгон зарлах санаачилгыг дэвшүүлсэндээ бахархдаг. Торгоны замын цуваа Монгол Улсад хүрэлцэн ирж, түүний дараа UNCCD COP17 зохион байгуулагдах гэж буй нь дэлхийн анхаарлыг бэлчээр, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулах онцгой боломжийг бүрдүүлж байна. Мөн байгальтай зохицон амьдрах замаар үе дамжин хуримтлуулсан малчдын мэдлэг, туршлага нь өнөөдөр бидэнд шаардлагатай шийдлүүдийн салшгүй хэсэг хэвээр байгааг сануулж байна.Бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмжин, дэлхийн мал аж ахуйн тэжээлийн бараг 70 хувийг хангаж, их хэмжээний нүүрстөрөгчийг өөртөө хуримтлуулдаг. Гэвч эдгээр бэлчээрийн тал хүртэлх хувь нь хэдийнээ доройтсон бөгөөд энэ нь биологийн олон янз байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд ноцтой эрсдэл учруулж байна. Торгоны замын цувааны аяллын турш хуримтлуулсан туршлага, сургамжийг одоо UNCCD COP17-д авчирч, улс орнууд бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах дараагийн алхмуудыг хамтдаа хэлэлцэх болно. Монгол Улсад бэлчээр нь мал аж ахуйд суурилсан амьдралын үндэс суурь болдог. Улсын нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 70 хувийг хамардаг бэлчээр нь хүн амын ойролцоогоор гуравны нэгийн амьжиргааг тэтгэж, дэлхийд үлдсэн хамгийн том мал аж ахуйн бэлчээрийн экосистемүүдийн нэгийг бүрдүүлдэг.Гэвч эдгээр бэлчээр нутаг улам бүр нэмэгдэж буй дарамттай нүүр тулж байна. Монгол Улсын нийт газар нутгийн 77 орчим хувь нь газрын доройтолд өртөөд байна. Ган гачгийн давтамж нэмэгдэж, шороон болон элсэн шуурганы жилийн дундаж өдрийн тоо 1960-аад оноос хойш гурав дахин өсжээ. 2023–2024 онд зуны хүчтэй гангийн дараа тохиосон зудын улмаас долоон сая гаруй толгой мал хорогдсон нь мал аж ахуй эрхлэгч иргэд ган болон уур амьсгалын эрс тэс үзэгдэлд хэр зэрэг эмзэг байгааг тод харуулсан юм.“Грийн Голд” Монголын Бэлчээр Судлалын Нийгэмлэгийн Мал үржлийн мэргэжилтэн, Торгоны замын цувааны оролцогч Авирмэдийн Ган-Очир хэлэхдээ: Монголын бэлчээр нутагт өсөж торнисон хүний хувьд Узбекистан, Казахстанаар аялж, амьдралын хэв маяг нь биднээс өөр атлаа мөн чанартаа бидэнтэй тун адилхан малчидтай уулзсан нь надад үнэхээр их урам зориг өгсөн. Очсон газар бүр, уулзсан хамт олон бүр бидэнд шинэ зүйл зааж өгсөн. Тэд уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицож буйгаас эхлээд үе дамжин уламжилж ирсэн зан заншлаа хэрхэн хадгалж хамгаалж байгааг бид харлаа. Торгоны замын цуваа ийнхүү Монгол Улсад хүрэлцэн ирж байгаад би бахархаж байна. Эх орондоо дэлхийн зочдоо угтан авч, өөрсдийн туршлагаа хуваалцан, COP17-ын өмнө энэхүү мэдлэг, туршлагын солилцоог үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ: Олон зууны турш Торгоны зам улс орон, ард түмэн, соёл иргэншлийг хооронд нь холбож ирсэн. Торгоны замын цуваа Монгол Улсад хүрэлцэн ирж буй энэ цаг мөч нь бидний нүүдлийн соёл, уламжлал, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн олон зууны өв соёлоо дэлхийтэй хуваалцах үнэ цэнтэй боломжийг бүрдүүлж байна. Торгоны замын цувааны сүүлийн аяллыг эх орондоо хүлээн авч, UNCCD COP17 бага хурлаар дэлхийн улс орнуудыг угтан авах нь Монголын соёлын өвийг өнөө цагийн газрын доройтол, цөлжилт, экосистемийн нөхөн сэргээлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтуудтай утга учиртайгаар холбож байна. Энэ нь өнгөрсөн үеийн өв уламжлал, мэдлэгээс суралцан, илүү тогтвортой ирээдүйн төлөө хамтдаа ажиллах боломж юм гэв.Монгол Улсад тулгарч буй эдгээр сорилтууд нь хуурай бүсийн олон орны нийтлэг асуудал юм. 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах UNCCD COP17 бага хуралд засгийн газрууд, эрдэмтэн судлаачид, уугуул иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөл болон олон улсын байгууллагууд оролцож, газрын нөхөн сэргээлт, ган гачиг, бэлчээрийн тогтвортой менежментийн бодит шийдлүүдийг хэлэлцэх юм.Энэ жилийн Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлуудаас (COP) хамгийн түрүүнд зохион байгуулагдах хурал болохын хувьд UNCCD COP17 нь газрын асуудлаарх олон улсын бодлогын хэлэлцэх асуудлыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна. Мөн 2026 оны Бэлчээр ба малчдын олон улсын жил-тэй давхцан зохион байгуулагдаж буйгаараа бэлчээр нь хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд ямар чухал үүрэгтэйг онцлон харуулах болно.Торгоны замын цувааны оролцогчид Монгол Улсаар долоо хоногийн турш аялж, Говийн цөлөөс эхлээд төвийн бүсийн ой, хээр тал нутгаар дамжин явах юм. Аяллын үеэр тэд нүүдлийн малчин өрхүүд, эрдэмтэн судлаачид, орон нутгийн удирдлагууд, малчдын хоршоодтой уулзаж, газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй танилцана.Аяллын маршрут нь Хустайн байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад бүртгэгдсэн Өгий нуур, мөн Мини Наадам зэрэг газруудыг хамарна. Оролцогчид Монголын бэлчээр нутгийн иргэд газрын доройтол, ган гачгийн сорилтыг хэрхэн даван туулж байгааг газар дээрээс нь үзэж танилцах бөгөөд Улаанбаатар хотод хүрч UNCCD COP17 бага хуралд оролцохын өмнө Бэлчээр ба малчдын олон улсын жил-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд мөн оролцоно.РЕДАКТОРУУДАД ЗОРИУЛСАН НЭМЭЛТ ТАЙЛБАРХэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан боломжуудТоргоны замын цувааны Монгол дахь аяллын үеэр итгэмжлэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд дараах боломжуудыг эдлэх боломжтой.Говийн бүс болон Монголын төвийн бүсийн газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй газар дээр нь танилцах.Нүүдлийн малчин өрхүүд болон малчдын хоршоодтой уулзах.Орон нутагт түшиглэсэн бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой бэлчээр ашиглалтын сайн туршлагатай танилцах.Хустайн байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад бүртгэгдсэн Өгий нуурт зочлох.Торгоны замын цувааны олон улсын оролцогчид, Монголын мэргэжилтнүүд болон UNCCD-ийн төлөөлөгчидтэй ярилцлага хийх.UNCCD COP17 бага хурлын нээлтийн өмнөхөн Торгоны замын цувааны аяллын төгсгөлийн үйл ажиллагааг сурвалжлах.Хэвлэл мэдээллийн байгууллагын итгэмжлэлUNCCD COP17 бага хурлыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудын итгэмжлэлийн бүртгэл нээлттэй байна. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн албан ёсны итгэмжлэлийн платформ болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онлайн бүртгэлийн систем (ORS)-ээр дамжуулан хүсэлтээ илгээхийг зөвлөж байна.Хэвлэл мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг COP17-ын хэвлэл мэдээллийн цахим хуудаснаас авах боломжтой.COP17-ыг дагахUNCCD-ийг X, Instagram, LinkedIn, Facebook хуудсаар дагаарай.Албан ёсны хаштаг#COP17MongoliaНэмэлт хаштаг#UNCCDCOP17 | #RestoringLandRestoringHope | #UNited4Land | #HerLand | #Sport4Land | #Youth4LandХолбогдох эх сурвалжуудMedia kit  UNCCD COP17 цахим хуудасЗохион байгуулагч улсын албан ёсны цахим хуудасUN WebTV – НҮБ-ын зургаан албан ёсны хэл дээр шууд орчуулгатайгаар нэгдсэн хуралдаануудыг шууд дамжуулна.UNCCD COP17-ийн дүрслэлийн материал болон брэндийн хэрэглээний нөөцүүдEarth Negotiations Bulletin – Өдөр тутмын сурвалжилга, гэрэл зурагТоргоны замын цувааны тухайОлон зууны турш Торгоны замаар зорчсон худалдааны цуваанууд зөвхөн бараа бүтээгдэхүүн төдийгүй, соёл, мэдлэг, үзэл санааг соёл иргэншлүүдийн хооронд түгээн дамжуулж ирсэн. Торгоны замын цуваа нь энэхүү холбогч гүүрийн үзэл санааг дахин сэргээж, соёл, газар нутаг, уур амьсгал нь салшгүй холбоотой бүс нутгуудад газрын нөхөн сэргээлт, экосистемийг хамгаалах, мал аж ахуйд суурилсан амьдралын хэв маягийг хадгалан авч үлдэхийн төлөө ажиллаж буй хүмүүсийн түүхийг дэлхийд хүргэх зорилготой юм.Энэхүү санаачилга нь 2026 оны Бэлчээр ба малчдын олон улсын жил-ийг дэмжих хүрээнд, 2024 онд Эр-Рияд хотноо болсон COP16 болон 2026 онд Улаанбаатар хотноо болох COP17 бага хурлыг холбосон UNCCD-ийн тэргүүлэх кампанит ажил юм. Арабын хойгийн элсэн цөлөөс эхлэн Евразийн уудам тал хээрийг дамнан үргэлжлэх энэхүү бэлгэдлийн болон бодит аялал нь бэлчээрийн экосистемүүд, мөн эдгээр нутгаар үеийн үед амьдралын хэв маягаа бүтээж ирсэн малчдын хамтын нийгэмлэгийн үнэ цэнийг дэлхий нийтэд таниулна.Энэхүү санаачилга нь дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг бэлчээрийн экосистемийн чухал ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Хээрийн аялал, хүүрнэл өгүүлэмж болон баримтат киноны хослолоор дамжуулан газрын доройтлын тулгамдсан сорилтууд болон орон нутгийн иргэдээс төрөн гарч буй бодит шийдлүүдийг онцлон харуулдаг.Торгоны замын цувааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: silkroadcaravan.orgUNCCD-ийн тухайНэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD) нь газрын асуудлаарх дэлхийн хамтын ажиллагааны манлайлагч, нэгдсэн дуу хоолой юм. Бид хүн төрөлхтөн болон дэлхийн тогтвортой ирээдүйн төлөө дэлхийн газар нутгийг нөхөн сэргээх, тогтвортой удирдан ашиглах нийтлэг зорилгын хүрээнд засгийн газрууд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил болон орон нутгийн иргэдийг нэгтгэн ажилладаг.197 Тал нэгдэн баталсан олон улсын гэрээ байхаас гадна UNCCD нь газрын доройтлын өнөөгийн сөрөг нөлөөллийг бууруулж, ирээдүйн газрын тогтвортой менежментийг ахиулах замаар хүн бүрт хүнс, ус, орон байр, эдийн засгийн боломжийг тэгш, хүртээмжтэйгээр бүрдүүлэх олон талт хамтын үүрэг амлалт юм.

Монгол Улс UNCCD COP17-ын өмнөхөн Торгоны замын цувааг хүлээн авч байна
Five years on, Great Green Wall Accelerator shows promise despite challenges

A new report shows progress in restoring land, creating jobs and building resilience across the Sahel—while highlighting the scale of the work still aheadIn Garaké, Niger, a pond once choked by invasive plants has become a source of food, income and hope. After restoration work cleared the water and opened the land for crops, Abdoulaye Aboubacar began growing rice, maize, sugar cane, potatoes and sweet potatoes. He now feeds his family, sells the surplus and invests the income in other small businesses.Stories like his bring to life a new report marking five years of the Great Green Wall Accelerator an effort launched to help turn one of Africa’s most ambitious environmental visions into tangible progress for communities on the ground.Led by African countries and supported by partners including the United Nations Convention to Combat Desertification (UNCCD), the Great Green Wall (GGW) initiative has evolved from a bold vision into a growing effort to deliver results on the ground and at scale.Senegal / Kaolack regionThe world's largest living structureOften described as the world’s largest living structure, it spans a vast mosaic of restored landscapes, farms, water systems and communities stretching across Africa’s drylands. Founded in 2007 by the African Union and UNCCD, the Great Green Wall extends across 156 million hectares — from the Senegal River Basin in the west to the Horn of Africa in the east. The 11 founding member countries are Burkina Faso, Chad, Djibouti, Eritrea, Ethiopia, Mali, Mauritania, Niger, Nigeria, Senegal and Sudan.Five years into the Accelerator, the story is evolving—from ambition and scale to a stronger focus on tracking impact, improving transparency and building systems that can show what is working. It is no longer just about planting trees, but about whether large-scale restoration can deliver real change, fast enough, in one of the world’s most vulnerable regions.The initiative has long been thought of as a wall of trees. It’s more. A continental effort to restore degraded land, strengthen food systems and create new economic opportunities, while expanding access to clean energy and building resilience in one of the regions most exposed to climate change, land degradation and drought.Fetching water in NigerThe GGW Accelerator: Turning pledges into results on the groundLaunched in 2021 after the One Planet Summit, where major technical and financial partners pledged more than $19 billion, the Accelerator was created to improve coordination, track funding and help countries measure results. Five years later, the picture that emerges is still taking shape—but it is beginning to show how this effort is changing the way the Great Green Wall is planned, financed and monitored.Central to the Accelerator's success is its close partnership with the Panafrican Agency of the Great Green Wall (PAGGW), the intergovernmental body that coordinates regional implementation across borders. Together, the GGW Accelerator and the PAGGW work to convert financial commitments into tangible, measurable results across Africa's drylands, building the institutional architecture required for reporting and monitoring progress. The Observatory now tracks over 389 projects. But the data also tells a more complex story. Fewer than 90 currently report data aligned with the initiative’s harmonized indicators, highlighting both early progress and significant gaps in reporting that are still being addressed. Stonewall construction in Ethiopia's Tigray regionEven with these limitations, the available data points to early but meaningful gains: 1.66 million hectares under restoration, 24 million tons of CO₂ equivalent sequestered or mitigated, 4.6 million jobs created, 46 million beneficiaries reached and 2,315 MWh of clean energy produced.These results should be understood in the context of long-term land restoration processes, which can take years—sometimes decades—to fully materialize at scale, especially since reporting on the totality of GGW projects remains an iterative process that remains undergoing.For partners already investing in the Great Green Wall, the report offers a clearer —though still evolving— sense of how support is translating into results on the ground. For those considering future engagement, it points to something equally important: a growing architecture for transparency, accountability and investment readiness.Employment, women's leadership and the human face of restorationThe jobs figure is among the strongest early indicators of momentum. Against a 2030 target of 10 million jobs, the reported total suggests that restoration is not only an environmental undertaking but also an economic one. Across the Sahel, the Great Green Wall is increasingly being framed as a platform for rural enterprise, women’s leadership, youth employment and locally led adaptation.Reversing land degradation in Burkina FasoThe report’s human stories bring that shift into focus. In Mali, a women’s cooperative received tools, training and a tricycle that transformed the daily work of transporting organic fertilizer. The cooperative later expanded into processing local crops into enriched flour and was granted four hectares of land by the municipality. "We are leaders, innovators, and providers. Our daughters now see a future. Our municipality recognized our progress by granting us four hectares of land to scale up production. This is proof that women's leadership can inspire trust and collective action." — Florence Banou, 55, leader of the AMAKENE women's cooperative, Bandiagara, Mali — supported through WFP's Integrated Resilience ProgrammeIn Chad, women trained to install and repair solar panels turned clean energy access into a new source of income and independence."Since solar panels have come to Chad, families have benefitted a lot and women's lives have been transformed. Before, I depended on my husband. But today, we make a profit from each installation. Ever since I learned this job, I've wanted my sisters to follow my example." — Adouia Brema, Chad — trained to install and repair solar panels through a World Bank-supported initiativeSuch examples help reframe the Great Green Wall for its next phase—one that places greater emphasis on systems, data, and investment readiness alongside on-the-ground impact. They also point to three areas shaping what comes next: communication, innovative finance and transboundary land and water management. Together, they aim to build a stronger narrative, unlock financing tools such as green bonds, carbon credits and blended finance and align land restoration with shared water governance across borders. The next generation of land stewardsOne framework, one platform: Building a common evidence baseA central achievement is the move toward a common evidence base. This responds directly to longstanding challenges around fragmented data, coordination, and visibility of results. The Harmonized Results Management Framework, developed and validated with ten of the 11 countries in close collaboration with the PAGGW, gives partners a shared language for measuring progress. The GGW Observatory — launched in Ouagadougou in 2024 and now endorsed by 10 countries — builds on that foundation, offering a single platform for tracking projects, finance, results and geospatial data. Its indicators feed directly into real-time dashboards used by the GGW governments, donors and local communities.The Accelerator also supported the establishment of National Coalitions in nine of the 11 countries — bringing together Finance, Planning, Environment and Forestry ministries alongside civil society, academia, the private sector and media into whole-of-society platforms for GGW governance.Planting the seeds of the next harvest in SudanThe report also places the Sahelian effort within a wider continental frame, noting that the updated African Union Great Green Wall Strategy expands the initiative’s reach while keeping the Sahel as its foundation.The work ahead: From commitment to lasting impactThe work ahead remains substantial. Challenges persist, particularly in data completeness, coordination across actors, and the time required to translate financial commitments into on-the-ground results. Stronger national validation, more complete reporting and sustained political leadership will be needed to turn commitments into lasting impact. National coalitions, already supported in nine of the 11 countries, are expected to play a growing role in aligning ministries, donors, civil society and local actors.The PAGGW and the Accelerator will continue to use the COPs and Ministerial Councils to sustain political visibility and accountability, driving a unified 'One Africa GGW' momentum toward Mission 2030.This progress is supported by a broad coalition of partners working across the region. The next five years will be critical in turning these systems into real impact on the ground. The Great Green Wall is beginning to move from ambition to more visible and coordinated results—grounded not only in restoration, but in jobs, resilience and opportunity across Africa’s drylands.

Five years on, Great Green Wall Accelerator shows promise despite challenges
Silk Road Caravan reaches 6,000 km mark in China one month ahead of UNCCD COP17

The journey across Eurasian rangelands links land restoration with viable pastoral livelihoods on the road to Ulaanbaatar Bonn, Germany/Xilinhot, Inner Mongolia, China (17 July 2026 ) — The Silk Road Caravan today reached its 6,000-kilometer mark in northern China, exactly one month before the seventeenth session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) opens in Ulaanbaatar, Mongolia.  Since leaving Erzurum, Türkiye on 6 May on a symbolic journey connecting Riyadh COP16 to Ulaanbaatar COP17 in support of the International Year of Rangelands and Pastoralists 2026, the Caravan has travelled through Russia, Uzbekistan, Kazakhstan and Kyrgyzstan before arriving in China earlier this week.  Pastoralists and researchers from Africa, Asia, Europe and South America have joined UNCCD Goodwill Ambassadors and Sport4Land champions to explore how communities across countries are restoring degraded rangelands while sustaining the livelihoods that depend on them.  Rangelands cover more than half of the Earth’s land surface, support around two billion people and provide nearly 70 per cent of global livestock feed. Yet up to half are degraded or at risk. At UNCCD COP16 in Riyadh, countries adopted the Convention’s first decision devoted to rangelands, calling for stronger policies and investment, action against conversion, overexploitation and fragmentation, and a greater role for pastoralists in decisions on land management and tenure.  Along the way, the Caravan has served as a living showcase of restoration in practice, gathering ideas and experiences that will help inform discussions at COP17. From dune stabilization to sustainable grazing and value-added livestock products, each stop has offered a different perspective on the Eurasian rangelands—the world's largest continuous grazing region stretching 8,000 kilometers—that are under increasing pressures from the combined effects of drought and soil erosion. Carrying the knowledge, experiences and voices gathered along the route, the Silk Road Caravan journey will continue across Mongolia before culminating at UNCCD COP17 taking place from 17-28 August under the theme of “Restoring Land, Restoring Hope.”  Insights from the journey  In China’s Otindag Sandy Land, willow branches are woven into grids across shifting dunes, stabilizing the sand long enough for grasses to take root.  But restoration does not end with planting. Sites are monitored over time, and livestock numbers are matched to the land’s carrying capacity and local communities—including women— receive technical support and incentives to maintain restored areas. China is just one example of a broader pattern that emerged across the Silk Road Caravan's journey. Each country offered different solutions, but many pointed to the same underlying principles. In Türkiye, seasonal mobility distributes grazing pressure across the landscape and gives pastures time to recover. Around Erzurum, it also supports household economies, with milk processed locally into cheese and other products. The system depends on secure access to grazing land and the transmission of pastoral knowledge between generations. In Russia's Kalmykia region, one of the most affected by desertification, hardy dzhuzgun shrubs are transforming shifting sands into productive pasture, with survival rates of around 95 per cent. The shrubs stabilize the dunes and reduce wind erosion, allowing fodder grasses to be planted between the dzhuzgun rows. As vegetation recovers, degraded land gradually returns to productive pasture. Mobile research units monitor the results while training students in the field. Restoration here follows a sequence: stabilize the soil, rebuild vegetation, recover grazing value and monitor results.  Meanwhile, Uzbekistan offered a lesson in the economics of patience. In Nurabad District, drought-tolerant pistachio trees are being established on degraded, low-productivity pastures. Local residents are paid to plant and maintain them; once the trees mature, five-hectare plots are intended for lease to lower-income families. The trees take years to yield. The model addresses a gap many restoration programmes leave open: communities need income while land recovers, and a lasting stake once it becomes productive.  In Kazakhstan, soil science and new technologies are helping transform the way rangelands are managed. Decades of soil surveys, herbarium records and aerial imagery are being integrated with GPS, satellite data and digital agricultural maps. These systems can track pasture condition, water infrastructure and early signs of degradation, while supporting reporting under the UNCCD Land Degradation Neutrality framework. The resulting evidence helps detect degradation early, before land's health and productivity are compromised.  In Kyrgyzstan, the Caravan journey highlighted another dimension of restoration ---one rooted in people and culture. Young activists from the Innovation Center in Bishkek brought elders and youth together through an intergenerational exchange on pastoral knowledge. On Desertification and Drought Day, 17 June, a dialogue at the Ministry of Agriculture convened policymakers, UN and international partners, researchers and pastoralists to develop recommendations on rangeland restoration and sustainable pasture management. Near Lake Issyk Kul, an association of women artisans invited Caravan participants to weave a commemorative felt carpet, demonstrating how   traditional skills, value-added local products, and fair market access create resilient rural livelihoods.   Message to COP17 Together, these experiences showed that while restoration solutions differ from place to place, the conditions for success are remarkably consistent and extend far beyond the countries visited by the Silk Road Caravan.  What unites these examples ---and makes them scalable--- is a common set of principles: communities need the authority and incentives to sustainably manage their land; grazing pressure must remain within ecological limits; land restoration must generate economic value; women and youth must have a voice in decision-making and land health must be monitored over time.  In Ulaanbaatar, the Silk Road Caravan will deliver a clear message: the most successful restoration efforts are those that strengthen livelihoods, build resilience and create economic opportunity, showing that restoring rangelands is as much a development challenge as an environmental one. 

Silk Road Caravan reaches 6,000 km mark in China one month ahead of UNCCD COP17