Latest
23 улсыг хамарсан, газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтэд зориулсан 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрдсэн бөгөөд үүний төвд бэлчээрийн асуудал оршиж, 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын багц багтаж байна.Газрын доройтлыг тэглэх (LDN) зорилтын хэрэгжилтэд ахиц гарч байна. Бразил улс 2030 он хүртэл хэрэгжүүлэх 17 дэд зорилтыг багтаасан сайн дурын шинэчилсэн LDN зорилтоо танилцуулсан бол Төв Азийн орнууд LDN зорилтуудынхаа тал орчим хувийг биелүүлээд байна. COP16-ын үеэр Саудын Арабын санаачлан эхлүүлсэн Риядын дэлхийн гангийн тэсвэржилтийн түншлэл Улаанбаатар хотод хэрэгжилтэд ойртож, эмзэг нөхцөлд буй 70 орчим улсыг дэмжих зорилготой нэгдсэн сан байгуулах саналын хүрээнд ажлаа урагшлууллаа. UNCCD болон Люксембург улс Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ нь гангийн тэсвэржилтийг нэмэгдүүлэхэд зориулан төрийн болон хувийн хэвшлийн 400 сая ам.доллар хүртэлх хөрөнгийг дайчлах зорилготой юм. УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС, 2026 оны 8 дугаар сарын 28: Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хоёр долоо хоногийн турш хэлэлцээ хийсний эцэст Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо өндөрлөлөө.Хэлэлцээний болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжилтийн гол бүрэлдэхүүн хэсгүүд болох улс төрийн чиглэл, шинжлэх ухаан, санхүүжилт, хөрөнгө оруулалтад бэлэн төслүүд, түншлэл, мөн дэлхийн газрын нөөцийг удирдан ашиглаж буй хүмүүсийн оролцоог бэхжүүлэх асуудлыг нэгтгэлээ.Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын 197 Талын хоёр жил тутмын уулзалтаар дэлхийн хуурай газрын гадаргын 54 хувийг эзэлдэг, ойролцоогоор хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг бөгөөд 500 сая орчим малчдын хариуцан ашиглаж буй дэлхийн бэлчээр нутгийг газрын асуудлаарх дэлхийн хэлэлцэх асуудлын төвд авч үзлээ. “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо эхлүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэгтгэж байгаа бөгөөд энэ нь Конвенцын түүхэн дэх бэлчээрийн салбарт чиглэсэн хамгийн томоохон хөрөнгө оруулалт болж байна.Хэлэлцээний зэрэгцээ COP17 нь газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтийн чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн цуврал санаачилга, санхүүгийн амлалтуудыг танилцууллаа. Засгийн газрууд, хөгжлийн банкууд, сангууд болон компаниуд таван тивийн 23 улсыг хамарсан, хөгжлийн өөр өөр үе шатанд байгаа 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг зарлалаа. Үүнд: шинэ санхүүжилтээр тодорхойлогдсон 644.5 сая ам.доллар багтаж байгаа бөгөөд үүнээс 216.4 сая ам.долларын санхүүжилт хэдийнэ баталгаажиж, хэрэгжилтийн шат руу шилжиж байна. UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хэлэхдээ:“Бид Улаанбаатарт COP17 нь заавал хэрэгжилтийн COP байх ёстой гэсэн зорилготой ирсэн. Харин бид эндээс үүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог илүү боловсронгуй болгосон байдлаар буцаж байна. Үүнд, улс төрийн шийдвэрүүд, шинжлэх ухааны илүү хүчирхэг үндэслэл, шинэлэгсанхүүжилтийн механизм, хөрөнгө оруулалтын төслийн багц болон шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх түншлэлүүд багтаж байна.Гэхдээ Улаанбаатарыг зөвхөн энэ хурлын хүрээнд зарласан зүйлээр нь дүгнэхгүй. Түүний үлдээх өв нь цаашид юу болохоор хэмжигдэнэ. Улс орнууд гангийн эрсдэлд илүү сайн бэлтгэгдсэн эсэх, доройтсон газар болон бэлчээр нутгийг нөхөн сэргээж чадсан эсэх, санхүүжилт хэрэгжих боломжтой төслүүдэд хүрч чадсан эсэх, мөн газрыг хариуцан ашиглаж буй хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гарсан эсэхээр хэмжигдэнэ.”Монгол Улсын Гадаад харилцааны сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Батцэцэг Батмөнх хэлэхдээ:"Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулагч орон бөгөөд Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улс хэлэлцүүлгийг нээлттэй, ил тод, хүртээмжтэй, зөвшилцөлд тулгуурласан уур амьсгалд явуулах, бодит үр дүнд хүрэхийн тулд Талуудын байр суурийг харилцан ойртуулахыг зорин ажиллалаа.“Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Монгол Улс бэлчээр нутаг нь хүнс, байгаль орчин, эдийн засаг, биологийн олон янз байдал болон малчдын амьжиргааг холбосон стратегийн чухал экосистем болохыг дэлхий нийтэд харууллаа.Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улс “амлалтаас хэрэгжилт рүү, хэлэлцүүлгээс бодит ажил руу” гэсэн зарчмыг баримталсан.Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ:"Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (UNCCD COP17) амжилттай зохион байгуулж, дэлхийн улс орнуудыг цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх бодит шийдлүүдийг ахиулахад нэгтгэлээ. COP17-ын Монгол Улсын хувьд хамгийн чухал үр дүнгийн нэг нь Талууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгмээс COP17-ын бодлогын гол өв болох “Тал нутгийн төлөвлөгөө”-г дэмжих дэмжлэгийг авч чадсан явдал байлаа.“Тал нутгийн төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол Улсын Засгийн газар олон улсын гурван санаачилгыг албан ёсоор эхлүүлсэн. Үүнд, Тал хээрийн санаачилга нь Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга, Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга багтана. Эдгээр санаачилга нь тэргүүлэх чиглэлүүдийн хүрээнд төсөл боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах шинэ боломжуудыг бий болголоо.Хэдийгээр COP17 өнөөдөр өндөрлөж байгаа ч бидний ажил үүгээр дуусахгүй. Бидний дараагийн тэргүүлэх зорилт бол хурлаар баталсан шийдвэрүүд, байгуулсан түншлэлүүд болон баталгаажсан хөрөнгө оруулалтын амлалтуудыг бодит үйл ажиллагаанд шилжүүлж, Монголын тал нутгаас эхлүүлсэн санаачилгууд бодитой, хэмжигдэхүйц үр дүн авчрахыг хангах явдал юм."Амлалтаас хэрэгжилт рүүЭнэхүү бага хурал дэлхийн нөхцөл байдал ноцтой байгаа энэ үед болж өнгөрлөө. Дэлхийн нийт хуурай газрын 40 хүртэлх хувь нь доройтолд орсон бөгөөд улс орнууд 2030 он гэхэд нэг тэрбум гаруй га газрыг нөхөн сэргээх үүрэг амлалт авсан. Өнөөдөр 70 гаруй улс үндэсний хэмжээний гангийн төлөвлөгөөтэй болсон нь 2013 онд ердөө гуравхан улс байсантай харьцуулахад ихээхэн өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч санхүүжилт болон хэрэгжилт нь энэхүү сорилтын цар хүрээ, хурдаас хоцорсоор байна. Энэ нөхцөл байдлын хүрээнд Талууд санхүүгийн нөөцийг илүү ихээр дайчлах, чадавхыг бэхжүүлэх, техникийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалж, ялангуяа Африкийн орнуудад, мөн бусад өртсөн хөгжиж буй орнуудыг орхигдуулахгүйгээр гангийн эрсдэлийг урьдчилан сэргийлэх замаар үр дүнтэй удирдах чадавхыг бэхжүүлэхийг онцоллоо.Улаанбаатар хотноо танилцуулсан шинэ судалгаа, нотолгооны томоохон багц нь арга хэмжээ авахгүй байхын өртөг болон эрүүл газарт хөрөнгө оруулалт хийхийн үр өгөөжийг тодорхой харууллаа. Шинэ тайлангуудад дэлхийн бэлчээрийг нөхөн сэргээхийн эдийн засгийн үр өгөөж, гангийн улмаас өсөн нэмэгдэж буй хүн амын болон эдийн засгийн хохирол, Жижиг арлын хөгжиж буй улсууд болон Төв Азийн орнуудад тулгарч буй онцгой сорилтууд, мөн хөрсний эрүүл мэндэд хөрөнгө оруулахын ач холбогдлыг судалжээ.Судалгааны үр дүнд Жижиг арлын хөгжиж буй орнуудад (SIDS) 18.8 сая га газар доройтсон бол Төв Азид 80 гаруй сая га газар буюу бүс нутгийн нийт газар нутгийн дөрөвний нэгээс илүү хувь нь аль хэдийн доройтолд орсон бөгөөд энэ нь 24 сая хүнд нөлөөлж байгааг тогтоожээ. Үүний зэрэгцээ Төв Азийн бүх таван улс Газрын доройтлыг тэглэх (LDN) зорилтыг сайн дурын үндсэн дээр баталсан бөгөөд эдгээр зорилтын тал хувь нь аль хэдийн биелсэн байна.Эдгээр тайлангууд нь газрын доройтол болон ган нь өөр өөр бүс нутгуудад хүнс, усны аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг харуулахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх, газрыг тогтвортой ашиглах менежмент болон нөхөн сэргээлтэд хөрөнгө оруулах нь эдийн засгийн хувьд чухал болохыг харууллаа.Энэхүү шинэ нотолгоотой зэрэгцэн Бразил улс 2030 он хүртэлх Газрын доройтлыг тэглэх (LDN) сайн дурын зорилтоо танилцуулж, үндэсний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрүүдтэй уялдсан 17 дэд зорилтыг тусгасан томоохон үндэсний амлалтаа зарлалаа.Энэхүү зорилт нь уугуул ургамлын нөхөн сэргээлт болон агро-ойн аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх зэрэг арга замаар 163,000 км²-аас илүү талбайг нөхөн сэргээх буюу сэргээн засварлах зорилтыг багтааж байна. Үүний зэрэгцээ 3.51 сая км² талбайг хамгаалал болон газрын тогтвортой менежментээр дамжуулан доройтлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулна. Нийтдээ эдгээр 17 дэд зорилт нь ойролцоогоор 3.67 сая км² талбайг хамарч байна.Энэхүү амлалт нь газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах болон буцаан сэргээх замаар Тогтвортой хөгжлийн зорилт 15.3-ыг хэрэгжүүлэх Бразил улсын хүчин чармайлтыг дэмжиж, үүний зэрэгцээ хүнс, усны аюулгүй байдал, биологийн олон янз байдал болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.Гангийн тэсвэржилтийг бэхжүүлэх дэлхийн шинэ тогтолцооУдаан үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд Талууд COP16 болон COP17-ын үеэр гарсан ахиц дэвшилд тулгуурлан COP18-аар хэлэлцүүлгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, гангийн эрсдэлийг бүх түвшинд урьдчилан сэргийлэх замаар үр дүнтэй удирдах тухай шийдвэр батлах зорилт тавилаа. Мөн гангийн асуудлыг COP18 болон түүнээс хойших ээлжит хуралдаан бүрийн тусдаа хэлэлцэх асуудал хэвээр үлдээхээр шийдвэрлэв. COP16-аар байгуулагдсан “Риядын Гангийн Тэсвэржилтийн Дэлхийн Түншлэл” Улаанбаатар хотноо хэрэгжилтийн шат руу ахилаа. Түншүүдийн анхдугаар Ассамблейн үеэр 70 орчим бага болон дунд орлоготой улс оронд чадавх бэхжүүлэх, хөрөнгө оруулалтад бэлэн хөтөлбөрүүд болон гангийн тэсвэржилтийг хангах санхүүжилтээр дэмжлэг үзүүлэх зорилготой хамтарсан сан байгуулах ажлыг урагшлууллаа.COP17-ын үеэр мөн Гангийн Тэсвэржилтийн Хөрөнгө Оруулалтын Механизм (DRIF)-ыг эхлүүлсэн нь гангийн тэсвэржилтэд зориулсан дэлхийн анхны катализатор санхүүжилтийн платформ юм. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) болон Люксембург улс Олон улсын Гангийн Тэсвэржилтийн Холбооны дэмжлэгтэйгээр хамтран боловсруулсан уг механизм нь усны аюулгүй байдал, тогтвортой хөдөө аж ахуй, байгальд суурилсан шийдэл болон газрын нөхөн сэргээлтэд чиглэсэн хөрөнгө оруулалтад зориулан 400 сая ам.доллар хүртэлх төрийн болон хувийн хөрөнгийг дайчлах зорилготой. Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-тай байгуулсан анхны стратегийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн болон буяны санхүүжилтийг татах боломжуудыг судална.Олон улсын Гангийн Тэсвэржилтийн Ажиглалтын Систем-ийн II үе шат мөн дэлхийн анхны Гангийн Тэсвэржилтийн Индекс-ийг нэвтрүүлсэн. Энэ нь улс орнуудад гангийн эрсдэлийг урьдчилан таамаглах, бэлтгэх, түүнд дасан зохицох чадавхаа үнэлэх, мөн бодлого болон хөрөнгө оруулалтаа илүү оновчтой чиглүүлэх шинэ хэрэгслээр хангаж байна.Газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийг хэлэлцэх асуудлын тэргүүлэх чиглэлд гаргавCOP17 нь газрын талаарх дэлхийн хэмжээний амлалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт болон одоо бэлэн байгаа санхүүжилтийн хоорондын зөрүүг багасгахад мөн анхаарлаа хандууллаа.Дэлхийн хэмжээнд газрын нөхөн сэргээлтийн талаарх амлалтуудыг хэрэгжүүлэхийн тулд 2030 он хүртэл жил бүр ойролцоогоор 355 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа бол одоогоор жилд 77 тэрбум ам.доллар орчим хөрөнгө оруулж байна. Ингэснээр жил бүр 278 тэрбум ам.долларын санхүүжилтийн зөрүү үүсэж байна. Газрын нөхөн сэргээлтэд хийгдэж буй дэлхийн нийт хөрөнгө оруулалтын ердөө зургаан орчим хувийг хувийн хэвшлийн санхүүжилт эзэлж байна.Засгийн газрууд, хөгжлийн банкууд, сангууд болон компаниуд таван тивийн 23 улсад газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтийг дэмжих, хөгжлийн өөр өөр үе шатанд байгаа нийт 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг зарлалаа. Үүнээс 644.5 сая ам.долларыг шинэ санхүүжилт гэж тодорхойлсон бөгөөд үүний 216.4 сая ам.доллар нь аль хэдийн баталгаажиж, хэрэгжүүлэлт рүү шилжиж байна. Энэхүү санхүүжилтийн багц нь бэлчээр болон ландшафтын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт, орон нутагт түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг хамарч байна.Улаанбаатар хотноо болсон хэлэлцүүлгүүдээр газрын салбарын хөрөнгө оруулалт бага хэвээр байхад нөлөөлж буй саад бэрхшээлүүдийг арилгах асуудалд мөн анхаарлаа хандууллаа. Үүнд одоо байгаа байгаль орчны санхүүжилтийн ангиллуудын хүрээнд газар, хөрсний эрүүл мэнд болон гангийн тэсвэржилтийг хэрхэн илүү тодорхой тусгаж, хэмжиж, хянах боломжтой болгох асуудал багтсан. Оролцогчид мөн нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хөрөнгө оруулалтад бэлэн төсөл болгон хувиргахын тулд баталгаа, анхны алдагдлыг хариуцах хөрөнгө, даатгал болон төсөл боловсруулахад зориулсан санхүүжилтийн механизмыг илүү өргөн ашиглах боломжийг судаллаа.Зохион байгуулагч улс Монгол Улс тогтвортой санхүүжилтийн зарчим, үндэсний ногоон таксономи болон 2030 он гэхэд ногоон зээлийн хэмжээг 10 хувьд хүргэх зорилтын хамт үндэсний хэмжээний анхны Business 4 Land (B4L) Hub-ийг байгууллаа. Үүний дараа ОХУ өөрийн үндэсний хабыг байгуулсан бол Люксембург B4L Foundation-ийг байгуулахаар ажиллаж, Герман улс B4L Finance Expert Group-ийг дэмжихээр боллоо.Бэлчээр: анхаарал татдаггүй экосистемээс эдийн засгийн хөрөнгө рүүНҮБ-ын Бэлчээр болон малчдын олон улсын жилийн хүрээнд Монгол Улс зохион байгуулагч орноор ажилласан COP17 нь бэлчээрийн газар нутаг болон түүнийг хамгаалж, зохистой ашиглаж буй хүмүүст онцгой анхаарал хандууллаа. Талууд малчдыг бэлчээрийн экосистемийн зайлшгүй чухал хамгаалагчид хэмээн хүлээн зөвшөөрч, хил дамнасан нүүдлийн ач холбогдол болон малчдын уламжлалт мэдлэг, туршлагын үнэ цэнийг онцоллоо. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой хэдий ч бэлчээр нь бодлого болон хөрөнгө оруулалтын хувьд ихэвчлэн орхигдсон хэвээр байна. Дэлхийн биологийн олон янз байдлын гол бүсүүдийн ойролцоогоор гуравны нэг нь бэлчээрт оршдог боловч үндэсний уур амьсгалын төлөвлөгөөндөө бэлчээрийг тусгасан улс ердөө 24 байгаа нь ойг тусгасан 181 улстай харьцуулахад маш бага үзүүлэлт юм.Улаанбаатар хотноо танилцуулсан эдийн засгийн шинэ судалгаагаар бэлчээр нь хүнсний үйлдвэрлэл, ус, нүүрстөрөгчийн хуримтлал, биологийн олон янз байдал зэрэг үр өгөөжөөр дамжуулан жил бүр 21–47 их наяд ам.долларын экосистемийн үйлчилгээ бий болгодог бөгөөд энэ нь дэлхийн ДНБ-ий бараг тал хувьтай тэнцэх хэмжээ юм. Бэлчээрийг нөхөн сэргээхэд оруулсан нэг долларын хөрөнгө оруулалт тутамд ихэвчлэн 4–6 ам.долларын өгөөж хүртдэг бөгөөд усан хангамж зэрэг олон нийтэд үзүүлэх өргөн хүрээний үр өгөөжийг тооцвол энэ нь 36 ам.доллар хүртэл өсөх боломжтой.COP17-ын үеэр зарласан “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь энэхүү эдийн засгийн үндэслэлийг бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахыг зорьж, бэлчээрийг тогтвортой ашиглах менежмент, нөхөн сэргээлт болон малчдын амьжиргааг дэмжих төслүүдийг нэгтгэж байна.Дэлхийн Байгаль Орчны Сан нь UNCCD COP17-ын Өв сангийн төсөлд 3.3 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, энэхүү санаачилгын уялдаа холбоог дэмжиж байна. Мөн тус сан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бэлчээр болон малчдын бүлгүүдэд үр өгөөжтэй 50 гаруй төсөлд нийт 300 сая ам.доллараас дээш санхүүжилт батлаад байна.Уугуул иргэд болон орон нутгийн иргэд COP17-ын үеэр шинэ зөвлөлдөх бүлгүүдийг байгууллааЭнэхүү бага хурлаар UNCCD-ийн Уугуул иргэдийн зөвлөлдөх бүлэг болон Орон нутгийн иргэдийн зөвлөлдөх бүлгийн анхны албан ёсны уулзалтууд боллоо. Эдгээр хоёр бүлгийг байгуулах, мөн Конвенцийн хүрээнд тэдний үзэл бодол, тэргүүлэх чиглэлээ илэрхийлэх тусгай орон зай бүрдүүлэх шийдвэрийг Талууд COP16-ын үеэр Эр-Рияд хотноо гаргасан юм.Мөн тус бага хурал нь UNCCD-ийн Талуудын бага хурлын түүхэн дэх уугуул иргэдийн хамгийн өргөн төлөөллийг нэг дор цуглууллаа. “Газар ба хүн” өдрийн хүрээнд зохион байгуулсан өндөр түвшний тусгай арга хэмжээгээр уугуул иргэдийг эрх эзэмшигч, мэдлэг эзэмшигч болон хэрэгжилтийн түншүүд хэмээн онцолж, уугуул иргэдийн мэдлэгийн тогтолцоо, уламжлалт засаглал, тогтвортой мал аж ахуй, газрын хамгаалалт, мөн уугуул иргэдийн санаачилсан үйл ажиллагаанд шууд санхүүжилт авах боломж зэрэг асуудлыг хэлэлцлээ.COP17-ын турш уугуул иргэд, малчид болон орон нутгийн иргэд газрын болон нүүдэл, шилжилт хөдөлгөөний эрхийг бэхжүүлэх, санхүүжилтэд шууд хүрэх боломжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтад бодитой оролцох, газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтийг хангах үйл ажиллагаанд уугуул болон уламжлалт мэдлэгийг хүлээн зөвшөөрөхийг уриаллаа.Хэлэлцүүлгүүдээр мөн эмэгтэйчүүд болон залуучуудын манлайлал-ыг онцолж, залуучуудад газрын нөхөн сэргээлтийн манлайлагчид болох боломжид хөрөнгө оруулах, газар болон гангийн асуудлаарх үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа.Монголоос Египет рүүНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын дараагийн хуралдаан болох COP18 нь 2028 онд Египет Улсад зохион байгуулагдах төлөвтэй бөгөөд Улаанбаатар хотод бий болсон эрчийг цааш үргэлжлүүлэх юм.Цаашид Египет Улс газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлж, хүнс, усны аюулгүй байдал болон тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх нэгдсэн арга барилыг дэмжихийн чухлыг онцолж байна.COP18 нь улс орнуудын газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилтийн чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг үнэлж, Улаанбаатар хотод хүрсэн үр дүнг цааш хөгжүүлэх дараагийн томоохон үе шат болох юм.Редакторуудад зориулсан тэмдэглэл: Хэвлэл мэдээллийн байгууллагын асуулт, ярилцлага авах хүсэлт:UNCCD-ийн Хэвлэлийн алба: press@unccd.intCOP17-ын шийдвэрүүдийг эндээс авах боломжтой: https://www.unccd.int/cop17/official-documentsUNCCD-ийн тухайНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) нь газрын талаарх дэлхийн нийтлэг алсын хараа, дуу хоолой юм. Бид засгийн газар, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, хүн төрөлхтөн болон дэлхийн тогтвортой байдлыг хангахын тулд дэлхийн газрын нөөцийг нөхөн сэргээж, зохистой удирдах нэгдсэн зорилго, дэлхийн хэмжээний үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.UNCCD нь 197 улс нэгдэн орсон олон улсын гэрээнээс илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд өнөөгийн газрын доройтлын нөлөөллийг бууруулах, ирээдүйн газрын зохистой менежментийг дэмжих олон талт амлалт юм. Ингэснээр бүх хүнд хүнс, ус, орон байр болон эдийн засгийн боломжийг тэгш, хүртээмжтэй байдлаар бүрдүүлэхийг зорьдог.
Rangelands Rising, launched at UNCCD COP17, calls on investors and governments to recognize the world’s largest overlooked landscape and to back the 500 million pastoralists who sustain it Ulaanbaatar, 24 August 2026 — Rangelands cover more than half the planet's land surface, hold a third of its key biodiversity areas and generate benefits worth an estimated US$21–47 trillion a year (up to US$5,000 per hectare). Yet these landscapes remain almost invisible to the people who finance and govern the natural world. A new global report launched today at the 17th session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) makes the economic case for investing in rangelands and recognizes the labor and stewardship of the 500 million pastoralists who manage them. Rangelands Rising: Investing in Sustainable Management and Restoration—published by the International Livestock Research Institute (ILRI), GIZ, the Economics of Land Degradation Initiative, UNCCD and the International Union for Conservation of Nature (IUCN)—overturns a century-old assumption. Mobile livestock herding has long been blamed for driving land degradation. Research increasingly demonstrates that many rangelands have evolved with grazing and that well-managed pastoral systems have created and maintained some of the world's most biodiverse landscapes. Yet that stewardship is under growing strain, as drought intensifies and grazing land is lost to crop expansion, urban encroachment and fragmentation. “For too long, the world has looked at rangelands and seen empty, degraded land, and looked at pastoralists and seen a problem to be fixed,” said Prof. Appolinaire Djikeng, Director General, ILRI. “The evidence tells a different story. These are among the most valuable landscapes on Earth, and the people who manage them are their frontline investors.” Far from being the wasteland they are often taken for, rangelands are a mainstay of the food supply, producing high-value animal protein — meat, milk and more — from land that could not support crops without heavy and costly inputs. In Sub-Saharan Africa, pastoralism contributes an estimated 5–10 per cent of national GDP and accounts for 15–40 per cent of the value added in agriculture. But their full worth — in water, carbon, biodiversity and protection against drought — stays invisible to markets. The cost of that neglect is steep. Land degradation drains trillions of dollars a year in lost services, while restoring rangelands typically returns US$4–6 for every dollar invested, and, where public benefits such as water supply are counted, as much as 36 to one. The report's most striking economic finding is a mismatch between who does the work and who captures the value. In Jordan, reviving a traditional practice of resting grazing land returned just US$0.80 for every dollar the herders themselves spent. But the return to Jordanian society as a whole was 18 to one, driven mainly by groundwater recharge. It is a vivid illustration of the report's central argument. Pastoralists are already the primary investors in rangelands, putting in labour, knowledge, livestock and generations of stewardship, yet they cannot capture the value they create for everyone else. Public investment is needed to reward that stewardship and unlock the private capital that follows. “We are not asking for rangelands to be treated as a special case. We are asking for them to be counted. A landscape worth up to US$47 trillion a year cannot remain a blank space on the investment map,” Jonathan Davies, co-author of the report and independent rangelands researcher. For governments, the report also reframes a familiar budget line. Drought response is overwhelmingly reactive, with aid typically arriving well into a crisis, after families have already started to lose their animals. The bill can be enormous: drought relief reached an estimated 7 per cent of national GDP in Niger during the 2021 crisis. Yet, one evaluation cited in the report found that every US$1 spent on timely support is worth an estimated US$3 in later humanitarian spending. The report's central call to funders and finance ministries is to shift from paying for disasters to investing in resilient rangeland management before they strike. The report also guides where money should go, noting that the strongest returns come not from the most degraded land, but from restoring lightly to moderately degraded rangelands. Restoring the latter can cost as little as US$20 per hectare, against more than US$70,000 for severely degraded land. It also cautions against “green” fixes — planting trees on natural grassland, or ploughing drylands for crops — that often damage ecosystems adapted to open grazing. For most drylands, the smartest investment works with the pastoral systems already there rather than replacing them. But money alone is not the answer. The report is clear that financial investment on its own often fails without the conditions that let it work: secure land rights, strong community institutions and inclusive governance. Where tenure is contested or pastoralists are shut out of decisions, restoration funding may go to waste. Where rights are secure and communities lead, it endures. Getting the governance right, the report argues, is as important as the finance itself. “Rangelands are not marginal landscapes. They cover more than half of the world’s land and are fundamental to food security, biodiversity, water security and resilience to drought,” said Dr. Barron Joseph Orr, UNCCD Chief Scientist. “This report shows that investing in rangelands is not simply about restoring degraded land. It is about recognizing the value of these ecosystems and supporting the pastoralists whose knowledge and management have sustained them for generations. As governments gather at UNCCD COP17, the evidence provides a strong case for putting rangelands more firmly into land restoration, drought resilience and investment decisions.” The climate opportunity hiding in plain sight The report makes the case that rangelands’ neglect is the starkest when it comes to climate policy. The word “rangelands” appears in the national climate plans of just 24 countries under the Paris Agreement; “forests” appear in the plans of 181 countries. That blind spot overlooks two climate services rangelands already provide at scale: they are a vast carbon store and they are one of the world's most effective natural defences against drought. Rangelands offer mitigation, adaptation and resilience to climate change from a single investment across more than half the planet's land. Writing rangelands into national climate plans, and directing climate finance towards them, represents one of the largest and most cost-effective opportunities for governments and investors seeking greater climate returns. The report’s launch comes during the International Year of Rangelands and Pastoralists and at UNCCD COP17 in Mongolia, one of the world's great pastoral nations, where the future of rangelands and the communities who depend on them is a major focus of the conference agenda. The findings bring new economic evidence to COP17 discussions on land restoration, drought resilience and sustainable rangeland management. Notes to editors Read the full report: https://www.ilri.org/rangelands-rising-investing-sustainable-management-and-restorationFunding: This work was funded by the German Federal Ministry for Economic Cooperation and Development (BMZ)Interviews with report authors and pastoralist representatives are available before and during the launchMedia contact: Anne-Marie Schryer-Roy, ILRI, a.schryer-roy@cgiar.org
Улаанбаатар, Монгол Улс, 2026 оны 8 дугаар сарын 7 – Бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны ач холбогдлыг олон улсын хэмжээнд таниулах зорилготой дэлхийн хэмжээний санаачилга болох Торгоны замын цуваа өнөөдөр Монгол Улсад аяллаа эхлүүлж байна. Энэхүү аялал нь 2026 оны 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо эхлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын өмнөхөн Монголд ирж байгаа юм.Олон мянган жилийн турш Монголын тал нутаг нь Евразийг холбосон хүмүүс, бараа бүтээгдэхүүн, үзэл санааны урсгалын гэрч болсоор ирсэн. Монголын түүхэн хамгийн чухал бүс нутгуудын нэг болох Орхоны хөндий нь үе үеийн нүүдэлчин эзэнт гүрнүүдийн улс төр, соёлын төв байж ирсэн бөгөөд үе дамжин өвлөгдсөн мал аж ахуйн соёл нь өнөөдөр ч Монголын онцлогийг тодорхойлсоор байна.Энэ наймдугаар сард энэхүү түүх шинэ хуудсаа нээж байна. UNCCD COP17-ын өмнөхөн Торгоны замын цуваа Евразийг дамнан 6,000 гаруй километр замыг туулсны эцэст Монгол Улсад хүрэлцэн ирж байна. Замын туршид тус цуваа малчид, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, залуучууд болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, бэлчээрийг нөхөн сэргээх, гангийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр туршлага, бодит шийдлүүдээ харилцан хуваалцсан юм.. НҮБ-аас зарласан 2026 оны Бэлчээр ба малчдын олон улсын жил (IYRP 2026)-ийг дэмжих зорилгоор UNCCD-ээс санаачлан хэрэгжүүлж буй Торгоны замын цуваа нь эртний Торгоны замын Ази, Европыг холбож байсан хамтын ажиллагааны үзэл санааг сэргээн үргэлжлүүлж байна. Тавдугаар сард Туркээс гараагаа эхэлсэн энэхүү аялал ОХУ, Узбекистан, Казахстан, Киргизстан, БНХАУ-аар дамжин үргэлжилж, газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагуудтай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзжээ. Энэхүү аялал нь бүх түвшний хамтын ажиллагаа, тууштай хүчин чармайлт нь доройтсон газрыг сэргээхэд ямар чухал болохыг тодотгосон юм.UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад хэлэхдээ: Торгоны замын цувааны аяллын туршид бид улс орон, орон нутгийн иргэд өөрсдийн онцлог, соёл, эдийн засаг, амьдралын хэв маягтай салшгүй холбоотой бэлчээр нутгаа хэрхэн хамгаалж, сэргээж байгааг харлаа. Аяллын турш хийсэн зогсоол бүр бидэнд нэг энгийн үнэнийг дахин баталсан. Тэр нь газрын нөхөн сэргээлтийн гол цөм нь хүн өөрөө юм. Эдгээр туршлагаас харахад нөхөн сэргээх цорын ганц загвар гэж үгүй. Монгол Улсад COP17-д цуглаж буй энэ үед бидний үүрэг бол орон нутгийн эдгээр туршлагыг дэлхийн хэмжээний бодит үйл ажиллагаа болгон өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр газар нутгийг үе дамжин хамгаалж ирсэн хүмүүст хөрөнгө оруулалт хийх явдал юм.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь хил хязгаараар тусгаарлагдахгүй, бидний хамтын шийдлийг шаардсан сорилт юм. Торгоны замын Караван улс орон бүрийн туршлага, орон нутгийн бодит шийдэл, хүмүүсийн дуу хоолойг нэг замд холбон Монгол Улсад ирж байна. Энэхүү аяллын төгсгөл COP17-ын эхлэлтэй залгаж байгаа нь онцгой утга учиртай. Бид Караваны замд харсан, сонссон туршлагыг Улаанбаатарт бодит амлалт, хамтын ажиллагаа, хэрэгжихүйц шийдэл болгон үргэлжлүүлэхийг зорьж байна.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлэхдээ: Монгол Улс олон зуун жилийн түүхтэй мал аж ахуйн уламжлалтай бөгөөд манай өргөн уудам бэлчээр нутаг үе дамжин нүүдлийн соёлыг маань бүрдүүлж ирсэн. Бэлчээр болон малчдын дэлхий дахинд гүйцэтгэх чухал үүргийг үнэлэн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг ‘Бэлчээр ба малчдын олон улсын жил’ болгон зарлах санаачилгыг дэвшүүлсэндээ бахархдаг. Торгоны замын цуваа Монгол Улсад хүрэлцэн ирж, түүний дараа UNCCD COP17 зохион байгуулагдах гэж буй нь дэлхийн анхаарлыг бэлчээр, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулах онцгой боломжийг бүрдүүлж байна. Мөн байгальтай зохицон амьдрах замаар үе дамжин хуримтлуулсан малчдын мэдлэг, туршлага нь өнөөдөр бидэнд шаардлагатай шийдлүүдийн салшгүй хэсэг хэвээр байгааг сануулж байна.Бэлчээр нь дэлхийн хуурай газрын 54 хувийг эзэлж, хоёр тэрбум орчим хүний амьжиргааг дэмжин, дэлхийн мал аж ахуйн тэжээлийн бараг 70 хувийг хангаж, их хэмжээний нүүрстөрөгчийг өөртөө хуримтлуулдаг. Гэвч эдгээр бэлчээрийн тал хүртэлх хувь нь хэдийнээ доройтсон бөгөөд энэ нь биологийн олон янз байдал, хүнсний үйлдвэрлэл, хөдөөгийн иргэдийн амьжиргаанд ноцтой эрсдэл учруулж байна. Торгоны замын цувааны аяллын турш хуримтлуулсан туршлага, сургамжийг одоо UNCCD COP17-д авчирч, улс орнууд бэлчээрийг нөхөн сэргээх, хамгаалах дараагийн алхмуудыг хамтдаа хэлэлцэх болно. Монгол Улсад бэлчээр нь мал аж ахуйд суурилсан амьдралын үндэс суурь болдог. Улсын нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 70 хувийг хамардаг бэлчээр нь хүн амын ойролцоогоор гуравны нэгийн амьжиргааг тэтгэж, дэлхийд үлдсэн хамгийн том мал аж ахуйн бэлчээрийн экосистемүүдийн нэгийг бүрдүүлдэг.Гэвч эдгээр бэлчээр нутаг улам бүр нэмэгдэж буй дарамттай нүүр тулж байна. Монгол Улсын нийт газар нутгийн 77 орчим хувь нь газрын доройтолд өртөөд байна. Ган гачгийн давтамж нэмэгдэж, шороон болон элсэн шуурганы жилийн дундаж өдрийн тоо 1960-аад оноос хойш гурав дахин өсжээ. 2023–2024 онд зуны хүчтэй гангийн дараа тохиосон зудын улмаас долоон сая гаруй толгой мал хорогдсон нь мал аж ахуй эрхлэгч иргэд ган болон уур амьсгалын эрс тэс үзэгдэлд хэр зэрэг эмзэг байгааг тод харуулсан юм.“Грийн Голд” Монголын Бэлчээр Судлалын Нийгэмлэгийн Мал үржлийн мэргэжилтэн, Торгоны замын цувааны оролцогч Авирмэдийн Ган-Очир хэлэхдээ: Монголын бэлчээр нутагт өсөж торнисон хүний хувьд Узбекистан, Казахстанаар аялж, амьдралын хэв маяг нь биднээс өөр атлаа мөн чанартаа бидэнтэй тун адилхан малчидтай уулзсан нь надад үнэхээр их урам зориг өгсөн. Очсон газар бүр, уулзсан хамт олон бүр бидэнд шинэ зүйл зааж өгсөн. Тэд уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицож буйгаас эхлээд үе дамжин уламжилж ирсэн зан заншлаа хэрхэн хадгалж хамгаалж байгааг бид харлаа. Торгоны замын цуваа ийнхүү Монгол Улсад хүрэлцэн ирж байгаад би бахархаж байна. Эх орондоо дэлхийн зочдоо угтан авч, өөрсдийн туршлагаа хуваалцан, COP17-ын өмнө энэхүү мэдлэг, туршлагын солилцоог үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлэхдээ: Олон зууны турш Торгоны зам улс орон, ард түмэн, соёл иргэншлийг хооронд нь холбож ирсэн. Торгоны замын цуваа Монгол Улсад хүрэлцэн ирж буй энэ цаг мөч нь бидний нүүдлийн соёл, уламжлал, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн олон зууны өв соёлоо дэлхийтэй хуваалцах үнэ цэнтэй боломжийг бүрдүүлж байна. Торгоны замын цувааны сүүлийн аяллыг эх орондоо хүлээн авч, UNCCD COP17 бага хурлаар дэлхийн улс орнуудыг угтан авах нь Монголын соёлын өвийг өнөө цагийн газрын доройтол, цөлжилт, экосистемийн нөхөн сэргээлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтуудтай утга учиртайгаар холбож байна. Энэ нь өнгөрсөн үеийн өв уламжлал, мэдлэгээс суралцан, илүү тогтвортой ирээдүйн төлөө хамтдаа ажиллах боломж юм гэв.Монгол Улсад тулгарч буй эдгээр сорилтууд нь хуурай бүсийн олон орны нийтлэг асуудал юм. 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах UNCCD COP17 бага хуралд засгийн газрууд, эрдэмтэн судлаачид, уугуул иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөл болон олон улсын байгууллагууд оролцож, газрын нөхөн сэргээлт, ган гачиг, бэлчээрийн тогтвортой менежментийн бодит шийдлүүдийг хэлэлцэх юм.Энэ жилийн Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлуудаас (COP) хамгийн түрүүнд зохион байгуулагдах хурал болохын хувьд UNCCD COP17 нь газрын асуудлаарх олон улсын бодлогын хэлэлцэх асуудлыг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулах төлөвтэй байна. Мөн 2026 оны Бэлчээр ба малчдын олон улсын жил-тэй давхцан зохион байгуулагдаж буйгаараа бэлчээр нь хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд ямар чухал үүрэгтэйг онцлон харуулах болно.Торгоны замын цувааны оролцогчид Монгол Улсаар долоо хоногийн турш аялж, Говийн цөлөөс эхлээд төвийн бүсийн ой, хээр тал нутгаар дамжин явах юм. Аяллын үеэр тэд нүүдлийн малчин өрхүүд, эрдэмтэн судлаачид, орон нутгийн удирдлагууд, малчдын хоршоодтой уулзаж, газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй танилцана.Аяллын маршрут нь Хустайн байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад бүртгэгдсэн Өгий нуур, мөн Мини Наадам зэрэг газруудыг хамарна. Оролцогчид Монголын бэлчээр нутгийн иргэд газрын доройтол, ган гачгийн сорилтыг хэрхэн даван туулж байгааг газар дээрээс нь үзэж танилцах бөгөөд Улаанбаатар хотод хүрч UNCCD COP17 бага хуралд оролцохын өмнө Бэлчээр ба малчдын олон улсын жил-ийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд мөн оролцоно.РЕДАКТОРУУДАД ЗОРИУЛСАН НЭМЭЛТ ТАЙЛБАРХэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан боломжуудТоргоны замын цувааны Монгол дахь аяллын үеэр итгэмжлэгдсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд дараах боломжуудыг эдлэх боломжтой.Говийн бүс болон Монголын төвийн бүсийн газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй газар дээр нь танилцах.Нүүдлийн малчин өрхүүд болон малчдын хоршоодтой уулзах.Орон нутагт түшиглэсэн бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой бэлчээр ашиглалтын сайн туршлагатай танилцах.Хустайн байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Рамсарын жагсаалтад бүртгэгдсэн Өгий нуурт зочлох.Торгоны замын цувааны олон улсын оролцогчид, Монголын мэргэжилтнүүд болон UNCCD-ийн төлөөлөгчидтэй ярилцлага хийх.UNCCD COP17 бага хурлын нээлтийн өмнөхөн Торгоны замын цувааны аяллын төгсгөлийн үйл ажиллагааг сурвалжлах.Хэвлэл мэдээллийн байгууллагын итгэмжлэлUNCCD COP17 бага хурлыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудын итгэмжлэлийн бүртгэл нээлттэй байна. Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн албан ёсны итгэмжлэлийн платформ болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онлайн бүртгэлийн систем (ORS)-ээр дамжуулан хүсэлтээ илгээхийг зөвлөж байна.Хэвлэл мэдээлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг COP17-ын хэвлэл мэдээллийн цахим хуудаснаас авах боломжтой.COP17-ыг дагахUNCCD-ийг X, Instagram, LinkedIn, Facebook хуудсаар дагаарай.Албан ёсны хаштаг#COP17MongoliaНэмэлт хаштаг#UNCCDCOP17 | #RestoringLandRestoringHope | #UNited4Land | #HerLand | #Sport4Land | #Youth4LandХолбогдох эх сурвалжуудMedia kit UNCCD COP17 цахим хуудасЗохион байгуулагч улсын албан ёсны цахим хуудасUN WebTV – НҮБ-ын зургаан албан ёсны хэл дээр шууд орчуулгатайгаар нэгдсэн хуралдаануудыг шууд дамжуулна.UNCCD COP17-ийн дүрслэлийн материал болон брэндийн хэрэглээний нөөцүүдEarth Negotiations Bulletin – Өдөр тутмын сурвалжилга, гэрэл зурагТоргоны замын цувааны тухайОлон зууны турш Торгоны замаар зорчсон худалдааны цуваанууд зөвхөн бараа бүтээгдэхүүн төдийгүй, соёл, мэдлэг, үзэл санааг соёл иргэншлүүдийн хооронд түгээн дамжуулж ирсэн. Торгоны замын цуваа нь энэхүү холбогч гүүрийн үзэл санааг дахин сэргээж, соёл, газар нутаг, уур амьсгал нь салшгүй холбоотой бүс нутгуудад газрын нөхөн сэргээлт, экосистемийг хамгаалах, мал аж ахуйд суурилсан амьдралын хэв маягийг хадгалан авч үлдэхийн төлөө ажиллаж буй хүмүүсийн түүхийг дэлхийд хүргэх зорилготой юм.Энэхүү санаачилга нь 2026 оны Бэлчээр ба малчдын олон улсын жил-ийг дэмжих хүрээнд, 2024 онд Эр-Рияд хотноо болсон COP16 болон 2026 онд Улаанбаатар хотноо болох COP17 бага хурлыг холбосон UNCCD-ийн тэргүүлэх кампанит ажил юм. Арабын хойгийн элсэн цөлөөс эхлэн Евразийн уудам тал хээрийг дамнан үргэлжлэх энэхүү бэлгэдлийн болон бодит аялал нь бэлчээрийн экосистемүүд, мөн эдгээр нутгаар үеийн үед амьдралын хэв маягаа бүтээж ирсэн малчдын хамтын нийгэмлэгийн үнэ цэнийг дэлхий нийтэд таниулна.Энэхүү санаачилга нь дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг бэлчээрийн экосистемийн чухал ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Хээрийн аялал, хүүрнэл өгүүлэмж болон баримтат киноны хослолоор дамжуулан газрын доройтлын тулгамдсан сорилтууд болон орон нутгийн иргэдээс төрөн гарч буй бодит шийдлүүдийг онцлон харуулдаг.Торгоны замын цувааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: silkroadcaravan.orgUNCCD-ийн тухайНэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD) нь газрын асуудлаарх дэлхийн хамтын ажиллагааны манлайлагч, нэгдсэн дуу хоолой юм. Бид хүн төрөлхтөн болон дэлхийн тогтвортой ирээдүйн төлөө дэлхийн газар нутгийг нөхөн сэргээх, тогтвортой удирдан ашиглах нийтлэг зорилгын хүрээнд засгийн газрууд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил болон орон нутгийн иргэдийг нэгтгэн ажилладаг.197 Тал нэгдэн баталсан олон улсын гэрээ байхаас гадна UNCCD нь газрын доройтлын өнөөгийн сөрөг нөлөөллийг бууруулж, ирээдүйн газрын тогтвортой менежментийг ахиулах замаар хүн бүрт хүнс, ус, орон байр, эдийн засгийн боломжийг тэгш, хүртээмжтэйгээр бүрдүүлэх олон талт хамтын үүрэг амлалт юм.
The journey across Eurasian rangelands links land restoration with viable pastoral livelihoods on the road to Ulaanbaatar Bonn, Germany/Xilinhot, Inner Mongolia, China (17 July 2026 ) — The Silk Road Caravan today reached its 6,000-kilometer mark in northern China, exactly one month before the seventeenth session of the Conference of the Parties (COP17) to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD) opens in Ulaanbaatar, Mongolia. Since leaving Erzurum, Türkiye on 6 May on a symbolic journey connecting Riyadh COP16 to Ulaanbaatar COP17 in support of the International Year of Rangelands and Pastoralists 2026, the Caravan has travelled through Russia, Uzbekistan, Kazakhstan and Kyrgyzstan before arriving in China earlier this week. Pastoralists and researchers from Africa, Asia, Europe and South America have joined UNCCD Goodwill Ambassadors and Sport4Land champions to explore how communities across countries are restoring degraded rangelands while sustaining the livelihoods that depend on them. Rangelands cover more than half of the Earth’s land surface, support around two billion people and provide nearly 70 per cent of global livestock feed. Yet up to half are degraded or at risk. At UNCCD COP16 in Riyadh, countries adopted the Convention’s first decision devoted to rangelands, calling for stronger policies and investment, action against conversion, overexploitation and fragmentation, and a greater role for pastoralists in decisions on land management and tenure. Along the way, the Caravan has served as a living showcase of restoration in practice, gathering ideas and experiences that will help inform discussions at COP17. From dune stabilization to sustainable grazing and value-added livestock products, each stop has offered a different perspective on the Eurasian rangelands—the world's largest continuous grazing region stretching 8,000 kilometers—that are under increasing pressures from the combined effects of drought and soil erosion. Carrying the knowledge, experiences and voices gathered along the route, the Silk Road Caravan journey will continue across Mongolia before culminating at UNCCD COP17 taking place from 17-28 August under the theme of “Restoring Land, Restoring Hope.” Insights from the journey In China’s Otindag Sandy Land, willow branches are woven into grids across shifting dunes, stabilizing the sand long enough for grasses to take root. But restoration does not end with planting. Sites are monitored over time, and livestock numbers are matched to the land’s carrying capacity and local communities—including women— receive technical support and incentives to maintain restored areas. China is just one example of a broader pattern that emerged across the Silk Road Caravan's journey. Each country offered different solutions, but many pointed to the same underlying principles. In Türkiye, seasonal mobility distributes grazing pressure across the landscape and gives pastures time to recover. Around Erzurum, it also supports household economies, with milk processed locally into cheese and other products. The system depends on secure access to grazing land and the transmission of pastoral knowledge between generations. In Russia's Kalmykia region, one of the most affected by desertification, hardy dzhuzgun shrubs are transforming shifting sands into productive pasture, with survival rates of around 95 per cent. The shrubs stabilize the dunes and reduce wind erosion, allowing fodder grasses to be planted between the dzhuzgun rows. As vegetation recovers, degraded land gradually returns to productive pasture. Mobile research units monitor the results while training students in the field. Restoration here follows a sequence: stabilize the soil, rebuild vegetation, recover grazing value and monitor results. Meanwhile, Uzbekistan offered a lesson in the economics of patience. In Nurabad District, drought-tolerant pistachio trees are being established on degraded, low-productivity pastures. Local residents are paid to plant and maintain them; once the trees mature, five-hectare plots are intended for lease to lower-income families. The trees take years to yield. The model addresses a gap many restoration programmes leave open: communities need income while land recovers, and a lasting stake once it becomes productive. In Kazakhstan, soil science and new technologies are helping transform the way rangelands are managed. Decades of soil surveys, herbarium records and aerial imagery are being integrated with GPS, satellite data and digital agricultural maps. These systems can track pasture condition, water infrastructure and early signs of degradation, while supporting reporting under the UNCCD Land Degradation Neutrality framework. The resulting evidence helps detect degradation early, before land's health and productivity are compromised. In Kyrgyzstan, the Caravan journey highlighted another dimension of restoration ---one rooted in people and culture. Young activists from the Innovation Center in Bishkek brought elders and youth together through an intergenerational exchange on pastoral knowledge. On Desertification and Drought Day, 17 June, a dialogue at the Ministry of Agriculture convened policymakers, UN and international partners, researchers and pastoralists to develop recommendations on rangeland restoration and sustainable pasture management. Near Lake Issyk Kul, an association of women artisans invited Caravan participants to weave a commemorative felt carpet, demonstrating how traditional skills, value-added local products, and fair market access create resilient rural livelihoods. Message to COP17 Together, these experiences showed that while restoration solutions differ from place to place, the conditions for success are remarkably consistent and extend far beyond the countries visited by the Silk Road Caravan. What unites these examples ---and makes them scalable--- is a common set of principles: communities need the authority and incentives to sustainably manage their land; grazing pressure must remain within ecological limits; land restoration must generate economic value; women and youth must have a voice in decision-making and land health must be monitored over time. In Ulaanbaatar, the Silk Road Caravan will deliver a clear message: the most successful restoration efforts are those that strengthen livelihoods, build resilience and create economic opportunity, showing that restoring rangelands is as much a development challenge as an environmental one.
UNCCD COP17: Ulaanbaatar, Mongolia | 17–28 August 2026: Media accreditation is open
From the grasslands of Kalmykia and the North Caucasus to the vast steppes that stretch across Eurasia, land has long connected people, cultures and livelihoods across one of the world's largest rangeland regions.